Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

UB LIFE жагсаалт: “Аймшгийн хаан” Стивен Кингийн санал болгож буй 15 аймшгийн кино

Аймшгийн хаан ямар кино танилцуулсан бол?


Америкийн зохиолч Стивен Эдвин Кинг аймшиг, триллер, уран зөгнөл, драм гээд маш олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг ч дэлхий дахин түүнийг “Аймшгийн хаан” нэрээр нь илүү сайн мэднэ. Түүний бүтээлүүд нийт 350 сая хувь зарагдсан бөгөөд номоор нь хэд хэдэн кино, комикс хийгдсэн байдаг. Ингээд “Аймшгийн хаан”-ы санал болгож буй 15 аймшгийн киног танилцуулья.

“The Autopsy of Jane Doe”, 2016

Бяцхан хотын эмч нар алагдсан эмэгтэйн цогцсонд задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг тодруулах болно.

" The Blair Witch Project", 1999    

1994 оны аравдугаар сард гурван оюутан сураггүй алга болно. Тэд баримтат киноны зураг авч байсан бөгөөд жилийн дараа тэдний авсан бичлэг олдоно.

"Crimson Peak", 2015 

Нэгэн байшингийн талаар янз бүрийн цуурхал гарна. Өвөл болж, байшин цусан өнгөтэй цасанд хучигдлаа.

"Dawn of the Dead", 2004    

Хэдэн сая үхдлийн довтолгоонд өртсөн Америк орон. Амьд үлдсэн цөөхөн хэдэн хүн худалдааны төвд зомбигоос нуугдана.

"Deep Blue Sea", 1999    

Усан дорхи “Акватика” лабораторийн ажилтнууд аварга загасны тархины хэмжээг нэмэгдүүлдэг бодис гарган авч туршина. Гэвч аварга загаснууд тэднээс илүү ухаантай болсон байв.

"The Descent", 2005  

Зоригт бүсгүйчүүд адал явдалт аялалд гарлаа. Ууланд тэднийг юу хүлээж байна вэ?

"Event Horizon", 1997  

2047 он. Сураггүй алга болсон сансрын хөлгийн араас эрлийн баг морджээ. Тэд яасан бол?

"Final Destination", 2000  

Алекс Парист 10 хоног ангийнхантайгаа зугаалахаар ниснэ. Түүнийг онгоцноос долоон хүний хамт үлдэсний дараа онгоц дэлбэрч сүйрнэ. Гэхдээ амьд үлдсэн зорчигчид ч ээлж дараалан үхнэ.

"The Hitcher", 2007  

Залуу хосууд машинаар явна. Гадаа харанхуй, бороо орж, гэнэт нэг хүн зам дээр зогсож байх нь тэр. Тэд түүнийг аваагүй ч дараа нь уулзах болно.

"The Last House on the Left", 2009    

Аав, ээж, охин гурав амралтаа өнгөрөөхөөр зусландаа иржээ. Охин нь найзтайгаа уулзан, хар тамхи татсанаар хамаг асуудал эхэлнэ.

"The Mist", 2007    

Жижиг хотыг бүрхсэн манан ямар учиртай вэ?

"The Ruins", 2008    

Тэд зугаалганд явсан ч үхлийн ирмэг дээр очно.

"Stir of Echoes", 1999    

Энэ өдрийг хүртэл Том Вицки гипноз, далд ухамсарт итгэдэггүй байлаа. Нэгэн үдэшлэг дээр гипнозонд орсноор түүний амьдрал өөрчлөгдөнө.

"The Strangers", 2008    

Залуу хосууд ойн жижигхэн байшинд хорвоо ертөнцөөс нуугдана. Тэдний хаана байгааг масктай дээрэмчдээс өөр хүн мэдэхгүй.

"The VVitch", 2015    

Ойн захад байх жижигхэн фермээс хүүхдүүд алга болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
3 өдрийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.