Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Таныг жинхэнэ утгаар нь айдаст автуулах 20 аймшгийн тоглоом

Айдсыг мэдэр.


Өнгөрөгч онд Buzzfeed сайт дээр "Гэрлээ асааж, хаалгаа онгорхой орхиорой" гэх анхааруулгын дор уг тоглоомуудын нэрийг бичсэн байна. Хүмүүсийн хамгийн дуртай, хамгийн аймшигтай тоглоомуудыг танд санал болгож байна. Та хэдийг нь тоглож үзсэн бэ?

1. Outlast (2013)

Сэтгэц мэдрэлийн эмнэлэгт шөнийн харааны дуран халааслаад орж байгаа эрэн сурвалжлах сэтгүүлчийн дүрд та тоглох болно.

 Available on: PC, PS4, and Xbox One.

2. P.T (2014)

Та аймшгийн үйл явдлаар дүүрэн газраар юу ч тохиолдож байсан зогсолтгүй явсаар л байх хэрэгтэй.

Available on: PS4

3. Silent Hill 2 (2001)

“Silent Hill”-ийн тоглоом тэр чигтээ л аймшигтай. Гэхдээ тоглоомын хоёр дахь цуврал бусдаасаа хамгийн аймшигтай, эвгүйцэм болжээ. Та уг тоглоомд нас барсан эхнэрээсээ захиа хүлээн авч, түүнийхээ улмаас Silent Hill гэх жижиг хот руу буцан очиж байгаа залуугийн дүрд тоглох болно. Пирамид толгойт болон аймшигт сувилагчид гэх мэт аймшигтай зүйлстэй нүүр тулна.

Available on: PC, PS2, PS3, Xbox, Xbox 360.

4. Alien: Isolation (2014)

Та нэгэн алдагдсан хөлгийн бичлэгийг авахаар алслагдсан сансрын хөлөг дээр газардана. Тэнд юу байх нь тодорхой.

Available on: PC, PS3, PS4, Xbox 360, and Xbox One.

5. Resident Evil 4 (2005)

Хамгийн гайхалтай тоглоомуудын нэг гэгддэг Resident Evil цус нөжөөр дүүрэн. Таны дайснууд цусаар цангасан байгааг ч мартаж болохгүй.

Available on: PC, Wii, PS3, PS4, Xbox 360, and Xbox One.

6. Amnesia: The Dark Descent (2010)

Та ямар ч хүнгүй цайзад өнгөрсөн дурсамжаа мартан сэрж буй Даниэл гэх залуугийн дүрд тоглоно. Таныг хөтлөх захидлын учгийг олж тэр цайзаас гарах ба энэ цайзад мөн эвгүй, аймшигтай амьтад буйг санах хэрэгтэй.

Available on: PC and PS4.

7. F.E.A.R (2005)

The Grudge, The Ring маягийн мэдрэмжийг өгөх тоглоом. Алма Вэйд гэх охины сүнс уур хилэнгээр дүүрэн агаад аймшигтай зэрлэг гэдгийг санууштай.

Available on: PC, PS3, and Xbox 360.

8. Until Dawn (2015)

Баг зүүсэн алуурчнаас зугтах гэж ой дундуур хэсэн тэнүүчлэх өсвөр насны хүүхдүүдийн хувь тавилан таны гарт байх болно.

Available on: PS4

9. Five Nights at Freddy's (2014)

Та пиццаны газрыг манаж буй манаачийн дүрд тоглоно. Гол нь та өглөө болтол амьд үлдэх ёстой. Ийм байдлаар таван шөнийг давах шаардлагатай болно.

Available on: PC, Android, Windows Phone, and iOS

10. Dead Space (2008)

Та Исаак Кларк гэх системийн инженер болох учиртай. Аймшигтай амьтад, харь гаригийн араатнуудаас зугтах хүнд хэцүү, харанхуй аялал таныг хүлээж байна.

Available on: PC, Xbox 360, PS3, Android, and iOS.

11. Resident Evil 7: Biohazard (2017)

Алга болсон эхнэрийгээ хайн яваа Итан сэтгэц мэдрэлийн өвчтэй, нэгэн төрлийн вирусээр өвчилсөн гэр бүлд хоригдож, хүнд хэцүү давааг туулах болно.

Available on: PC, PS4, and Xbox One.

12. Deadly Premonition (2010)

Цагдаагийн мөрдөх товчооны сэтгэл хуваагдлын өвчтэй залуу нэгэн хүн амины хэргийг мөрдөх болно.

Available on: PC, PS3, and Xbox 360.

13. Metro 2033 (2010)

Москва хотод цөмийн зэвсгийн дайны улмаас болж хүмүүс газар дор, метроны хонгил даган амьдрах болжээ. Амьд үлдэгсэд өөрсдийн байрладаг газраа “Dark Ones” гэж нэрлэх мангасуудаас хамгаалах ёстой. Тоглоомыг Дмитрий Глуховскийгийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ.

Available on: PC and Xbox 360.

14. Condemned (2005)

Аймшигт алуурчныг хайх цагдаагийн ажилтны дүр. Хар тамхинд донтогч сэтгэцийн өвчтэй алуурчин харанхуй дундаас тань руу дайрах болно. Бас хэргийн газрууд нүд халтирам зураглалтай. Бас эсрэг талын дүрүүд нуугдах, заль хэрэглэх гэх мэтээр маш ухаалаг шийдвэрүүд гаргадаг тул тоглоход бүр ч бэрх.

Available on: PC and Xbox 360.

15. Slender: The Eight Pages (2012)

Хүүхдүүдийг хулгайлдаг гэх “Slender Man”-ий тухай кино энэ онд гарах билээ. Тэгвэл тоглоомыг нь урьтаж тогловол ямар вэ? Та найман хуудас олох ёстой. Гэхдээ ойд зөвхөн гар чийдэнтэй л явах ба тэр хаа нэгтэйгээс хэзээ ч гараад ирж магадгүй.

Available on: PC

16. Siren: Blood Curse (2008)

Америкийн телевизийн баг Японы аймшигт газар ирнэ. Гэвч тэнд байгаа хүн бүхэн шибито гэх зомби маягийн зүйл болон хувирсан байх болно.

Available on: PS3

17. Layers of Fear (2016)

Сэтгэц мэдрэлийн өвчтэй зураач өөрийн хамгийн гайхалтай бүтээл дээр ажиллах болно. Нас барсан эхнэрийнхээ хөрөг дээр. Зураг зурагдах мөчид юу юу тохиолдох бол?

Available on: PC, PS4, and Xbox 360.

18. SOMA (2015)

“Amnesia: The Dark Descent” тоглоомын бүтээгчдийн бас нэгэн тоглоом. Энэ удаа та мөн л алслагдсан, оргох аргагүй газар сэрэх ба, бүр ц долоон дор нь энэ бүхэн усан дор өрнөх болно.

Available on: PC and PS4.

19. The Evil Within (2014)

Алуурчны хэргийг мөрдөж яваа хамтран ажиллагч тань амиа алдана. Гэхдээ энэ бүхний дараа аймшгийн амьтад, мангас дүүрэн газар сэрэх болно.

Available on: PC, PS3, PS4, Xbox 360, and Xbox One.

20. Call of Cthulhu: Dark Corners of the Earth (2005)

Хувийн мөрдөгч АНУ-аас тусгаарлагдсан хачирхалтай, аймшигтай хотод очих болно. Тоглоомын дүр солиорч, бүр амиа хорлож ч магадгүй.

Available on: PC and Xbox.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
0
0
0
0
3
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.