Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монгол сүмочдыг найраа хийдэг гэв үү

“Найраанд автсан монгол бөх. 5 давахад 25 сая иэн?” нийтлэлийн хариу


“Найраанд автсан монгол бөх. 5 давахад 25 сая иэн?” нийтлэлийн хариу

Японы Эрүүл мэнд, спортын их сургуулийн дэд профессор, доктор Бат-Очирын Болд

2017 оны 12 дугаар сарын 14-нд гарсан “Дэйли Шинчёо” сэтгүүлийн “Найраанд автсан монгол бөх. 5 давахад 25 сая иэн?” гэсэн нийтлэл алдаа, ташаа зүйл ихтэйгээс гадна монголчуудын эсрэг хандсан хорон муу санаа агуулсан нийтлэл болжээ. Гол агуулга нь “Монгол бөх бол тэр чигээрээ бохирдсон зүйл. Тийм болохоор сүмо барилдаж байгаа монгол бөхчүүд ч сүмод найраа хийдэг” гэсэн утгатай юм.
Бөх судлаачийн хувьд би энэ нийтлэлийг зүгээр орхиж чадахгүй. Хувь хүний үүднээс  ч Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний бөхийн холбоонд мэдэгдэл гаргаж, энэ сэтгүүл болон тэдний өөрсдийнх нь нэрлэснээр “Монголыг нэвтэрхий мэддэг” сэтгүүлчтэй нь заргалдах ёстой гэж бодож байна. Үндэсний бөх бол Монгол Улсын сүр сүлд болсон Улсын наадмын гол чимэг нь юм. Энэ хайрлаж хүндэтгэж явдаг зүйлийг нь “Найраагаар дүүрсэн” гэж бичиж, шүүмжлэхийг Монголын ард түмэн тэсэн тэвчихгүй биз ээ.
Дээрх нийтлэлд гарсан хэд хэдэн зүйлийг онцлоё.
1, Үндэсний бөхөд найраа байдаг ч энэ нь хувь хэсэг хүмүүсийн л хийдэг зүйл бөгөөд нийтлэлд гарсан шиг бүгд найраанд оролцдог явдал үгүй билээ. Хэрэв найраа хийсэн нь тогтоогдвол Үндэсний бөхийн холбооноос цолыг нь хураан, барилдах эрхийг нь хэдэн сараас жил хүртэл хасдаг дүрэмтэй. Цол бол маш нэр хүндтэй зүйл бөгөөд төрсөн газар нутгаас нь нэмж шагнал олгодог ч дэмжигчид нь найраанд оролцдоггүй. Найрааг устгахын тулд УИХ-аас 2003 онд “Төрийн наадмын тухай хууль” гаргаж, 4, 6-гийн давааны оноолтыг сугалаагаар гаргадаг болсон билээ. Үүний дараа найрааны асуудал эрс багассан.
2, Сэргээшийн талаар дээрх сэтгүүлийн нийтлэлд “5-ын даваа хүртэл сэргээшийн ачаар гарч ирээд 6-гийн даваанаас эхлэн ивээн тэтгэгчид нь ярилцаж, хэнийг нь давуулахаа шийддэг” гэж бичжээ. Бөхчүүд үнэн чадал биш сэргээшээр давдаг гэж хэлж байгаа хэрэг. 2003 оноос хойш шөвгийн 16 бөхөөс (5-ын даваанд шалгарсан) сэргээшийн шинжилгээ авдаг болсон. Тэгэхээр 6-ын даваа хүртэл сэргээшээр гарч ирнэ гэдэг нь худлаа болох нь нотлогдож байна.

3, Үндэсний бөхийн найрааны зан монгол сүмочдод шингэсэн гэж үү? Нийтлэлд “Хүний биенд шингэсэн зан, зуршил огт арилдаггүй. Монгол сүмочдын барилдааныг харсан ч ойлгоно. Тэднийг ийм зуршилтай гэж итгэхийг хүсэхгүй байгаа ч гэсэн...” гэж бичжээ. Тэгвэл манай сүмочид ихэнх нь арван хэдэн насандаа, оройтлоо гэхэд 23-тайдаа сүмод ордог. Тэд нутагтаа өсвөр, залуучуудын түвшинд бөх барилдаж байсан ч Улсын наадмаас цол авч байсан хүн нэг ч үгүй. Тэгэхээр найраа хийх зуршил суух цаг ч байгаагүй гэсэн үг. “Монголын талаар нэвтэрхий мэддэг” сэтгүүлчийнхээ үгэнд итгээд тус сэтгүүл ч ямар ч ул үндэсгүй юм бичжээ.  
Дээрх нийтлэлд гарсан 3 том алдаа, буруу зүйл бол энэ байна. Мөн найраанд хэрэглэдэг 25 сая иэнийн талаар би мэдэхгүй ч энэ мөнгө бол монголчуудын хувьд маш их мөнгө гэдгийг мэдэж байна. Өртөгний ялгаанаас харахад энэ мөнгө Монголд 200 сая иэн шиг л их мөнгө билээ. Наадамд хөдөө орон нутгаас шалгарсан 512 бөх нэг ордонд цуглан, барилддаг гэдэг нь ч худлаа. Наадамд сонгон шалгаруулах барилдаан болдоггүй. Хэн ч хүссэн бүртгүүлбэл орж болох тэмцээн билээ. Улсын наадам бүх хот, аймаг, суманд нэг өдөр зэрэг явагддаг байсан ч сүүлийн үед Улаанбаатарт болдог Улсын наадамд оролцогчдыг татахын тулд цагийн хуваарийг өөрчилсөн юм. Энэ маягаар “Дэйли Шинчёо” сэтгүүлийн нийтлэл алдаатай буруу, муулах санаагаар дүүрэн нийтлэл болжээ. Бөх судлаачийн хувьд эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Мөн Монголын холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэж, тус сэтгүүлээр уучлал гуйлгах, алдааг нь засуулах бодолтой байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
30
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.