Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Олны танил хүмүүс 2018 оныг ямар ном уншин эхлүүлж байна вэ?

Оны эхнийг ямар ном уншин эхлүүлж байна даа?


Шинэ он гараад удаан хугацаа өнгөрч амжаагүй байна. Бүгд л оны эхний ном, эхний үзвэр гээд онцгой содон ном уншиж, кино үзэж байгаа биз. Та ч бас тэгж байна уу? Энэ удаа бид олны танил хүмүүсээс оны эхэнд ямар ном уншиж эхлүүлснийг, уншиж байгааг асуулаа. Та ч бас ямар ном уншиж эхэлснээ хуваалцаж болно шүү.

“Гуру Медиа”-гийн захирал, МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа

Өнгөрсөн жилийн Нобелийн шагналыг хүртсэн зохиолчийн номыг Орос хэл дээр уншиж байна. Казүо Ишигүро “Там, где в дымке холмы” болон “Остаток дня”. Мөн Харүки Мүракамигийн “Мужчины без женщин” номыг унших гэж байна.

Unread-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал:

"The Art of the Good Life" номыг уншиж байна. Ролф Добеллигийн анхны бестселлер The Art of Thinking Clearly миний хувьд өнгөрсөн жил уншсан хамгийн өгөөжтэй ном маань болсон юм. Тийм учир түүний 2017 оны сүүлээр гаргасан энэ номыг ямар ч эргэлзээгүй авсан хэрэг. Сэтгэл судлал, социологи, зан төлөвийн эдийн засгийн хамгийн сонирхолтой туршилтууд,судалгаанууд болон ажиглалтууд дээр үндэслэн сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхэд тань туслах 52 төрлийн дасгалыг энэ ном танд санал болгоно.

Сэтгүүлч Б.Ганчимэг:

Х.Бүрэнтогтохын “Томоо”. “Нуль амт, алиа хошин, гэгээн сайхнаар дүүрэн ном юм даа.”

Уран бүтээлч Магнолиан:

Фрэнк Хебертийн “Dune” номыг саяхан уншиж дуусгасан. Одоо уншиж байгаа ном бол “A Supposedly Fun Thing I’ll Never Do Again, And The Other Essays” гээд зохиолч Дэвид Фостер Уоллесын ном байгаа.

Дуучин Базо:

Төрийн шагналт зохиолч Дарма.Батбаяр гуайн “Навчсын хүүрнэл” номыг уншаад, одоо талд нь ороод явж байна. Бэлгэнд авч байсан юм. Бүтээлийг нь уншиж байсан ч Д.Намдаг гуайн тухай огт мэддэггүй байж байгаад уг номыг уншихдаа л маш сайн мэдэж авсан мэт санагдаж байна.

“Ub Comedy” клубыг үүсгэн байгуулагч Б.Батбилэг:

Дан Сенор, Саул Сингер нарын “Start Up Nation”, Друнвало Мелхиседекийн “The Ancient Secret of the Flower of Life”, Жүди Картерын “Comedy Bible”, Том Шоны “Tarantino: A Retrospective”, Пол Селигийн “Book of Mastery: A Channeled Text”, Михал Климагийн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” болон Жэй Санкигийн “Zen and the Art of Stand-Up Comedy” зэрэг номыг уншиж байна.

“Playtime” наадмын гүйцэтгэх захирал Ц.Нацагдорж:

“Reach Out: The Simple Strategy You Need to Expand Your Network and Increase Your Influence” гэж Молли Бек гэх зохиолчийн номыг уншиж байна. Хувь хүний хөгжил, түүнээс гадна олон нийтийн сүлжээ болон бусад дижитал орчинд хэрхэн карьерээ нэмэгдүүлэх, харилцаагаа хэрхэн илүү сайжруулах гэх мэт асуудлыг маш сонирхолтой байдлаар бичсэн байна.

Улстөрч Р.Амаржаргал:

Майкл Волфф зохиолчийн “Fire and Fury: Inside the Trump White House" гэдэг номыг уншиж байна.

Хөтлөгч, жүжигчин Э.Уянга:

Ж.Тэгшжаргалын “25” номыг уншаад явж байна. Дотнын найзынхаа номыг уншина гэдэг сайхан байдаг юм байна. Гэхдээ сайн мэддэг гэж бодсон хүнээ бүрэн гүйцэд мэдээгүй байсан гэдгээ илүү ойлгож авч байгаа. Уг номыг уншихдаа би ч гэсэн эргэн тойрны зүйлээ ийн анхаарч, амьдралд болж байгаа жижиг сажиг зүйлс, үйл явдал бүрийг ингэж сайтар ухамсарлаж чаддаг билүү гэж бодож байна.  

Яруу найрагч, сэтгүүлч Б.Алтанхуяг:

Борхес "Даян дэлхийн жигшүүрт түүх"-ийг уншиж байна. -Борхесийн "Хоёр хаан хоёр хонгил" түүврийг арван жилдээ уншиж байсан. Тэр үеэс л Латин Америкийн гайхамшигт зохиолчдыг араасаа дагуулсан эл хүний бүтээлд дуртай болсон. Тиймээс ч "Монсудар" хэвлэлийн газраас "Утга зохиол" цувралын хүрээнд 2017 онд гаргасан номууд дотроос хамгийн ихээр онцгойлон байж сонгож авсан. Уншиж эхэлмэгц л Борхесоос өөр хэн ч ингэж хүрэл сэлэм, өргөн цагаан тал, хутга гялалзсан чулуут гудамжнуудыг бичиж чадахгүй гэх мэдрэмжийг төрүүлж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
38
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.