Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хичээлдээ 4.5 км алхаж ирдэг хүү "Мөсөн хүү" нэрээр танигдаад байна

8 настай хүү өдөр бүр


Хичээлдээ ирэхийн тулд өдөр бүр 4.5 км замыг явган туулдаг хүүгийн зураг цахим орчинд түгээд байна. БНХАУ-ын Юньнань мужийн холын тосгонд амьдардаг 8 настай хүү хол замыг алхдаг ч, сүүлийн үед цочир хүйтрэх болсноос чих, хацар нь хөлдөж, үс нь мөстсөн байдалтай ангидаа орж иржээ. 

Ингээд хүүгийн төрх, түүнийг дооглон инээлдэх сурагчид бүхий гэрэл зураг цахим орчинд “Мөсөн хүү” нэрээр тарж, түүнийг яагаад ийм нимгэн хувцастай хол зам туулах болсныг олон нийт сонирхох болсон байна.

Хүүгийн гар хөлдөж, шархалжээ. 

Харин доорх зургийг сайн ажиглавал хүү шалгалтандаа 99% "А" үнэлгээ авсныг харж болно. Тэр хол гэртэй, буурай амьдралтай ч ангидаа "толгой цохьдог" ухаалаг нэгэн болохыг багш нар нь онцолжээ. 

100 оноотой шалгалтаас 99 авсан хүүг олон нийт сайшаан хандив тусламж илгээх данс нээн, ажиллуулах болсон байна.

Нэгэн зураач бүсгүй түүнд зориулан дараах зургийг зуржээ. 

Хүүгийн  эцэг эх нь хотруу ажил эрхлэхээр явсан тул 10 настай эгч, буурай эмээн хамт амьдрах болсон аж. 

Хүүгийн хичээллэдэг Жаотунг дүүргийн бага сургууль сурагчдадаа үдийн цай өгдөг ч танхимын халаалт байхгүйгээс хүүхдүүд өдрийн турш хүйтэн ангид суух болжээ. 

Эх сурвалж: Shanghaiist.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
4 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.