Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Давос 2018: Монгол бүсгүй Билл Гейтстэй ганцаарчилсан уулзалт хийнэ

Олон улсын 6 мянга гаруй залуу төлөөлөгчдөөс А.Ургамал сонгогджээ.


“Дэлхийн Эдийн Засгийн Форум” энэ сарын 23-26-ны өдрүүдэд Швейцарын Давос хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл тус форумын хүрээнд “Оддарьяа” сангийн үүсгэн байгуулагч А.Ургамал дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий тербумтан, бизнес эрхлэгч Билл Гейтстэй ганцаарчилсан уулзалт хийхээр болжээ. Тус форумд 2000 гаруй зочид төлөөлөгч оролцох бөгөөд зөвхөн цөөн залуус л тэргүүлэгч бизнес эрхлэгчидтэй ганцаарчлан уулзахаар болсны нэг нь А.Ургамал юм. Тэрээр олон улсын 6 мянга гаруй залуу төлөөлөгчдөөс сонгогджээ.

Мөн хүйсийн тэгш эрхийн хэлэлцүүлэгт залуусын дуу хоолой болж оролцох 13 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мөн  А.Ургамал шалгарсан байна. 

Давос гэж юу вэ?

1971 оноос хойш Дэлхийн Эдийн Засгийн Форум Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж байна. Улс төр, эдийн засаг, боловсрол, хэвлэл мэдээлэл зэрэг бүхий л салбарын 2000 гаруй зочид, илтгэгч, төлөөлөгчид цуглан, олон улсын хөгжлийн чиг хандлага, төлөв байдал, цаашдын ирээдүйг хэлэлцдэгээрээ онцлогтой олон улсын томоохон арга хэмжээ юм. 

Давос-2018 ямар онцлогтой вэ?

Энэ жилийн форум энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохиогдоно. Тус форум нь жил бүр тодорхой уриалгийн дагуу явагддаг. 2017 онд "Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал" сэдвийн дор өрнөсөн бол энэ жилийн хувьд “Хагаралттай дэлхийд нэгдмэл ирээдүй бүтээцгээе” уриан дор явагдах юм.

Хэн оролцох вэ? 

Image result for davos 2018 representative

Олон улсын зочид төлөөлөгчдөөс хамгийн анхаарал татаж буй нэгэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп. 2000 онд Ерөнхийлөгч Билл Клинтон энэхүү арга хэмжээнд оролцсоноос хойш анх удаа АНУ-ын төрийн тэргүүн оролцож буй явдал юм. Үйл ажиллагаа жендерийн тэгш эрхийн дагуу явагдах тул ОУВС-ийн дарга Кристина Лагард, Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульберг, Шерил Сэндберг зэрэг нөлөө бүхий эмэгтэй төлөөлөгчид оролцохоор болжээ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар ч нэгдэхээ зарласан. 

Монгол Улсаас хэн оролцох вэ?

Энэхүү өндөр хэмжээний уулзалтад А.Ургамалаас гадна Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцох юм. 
 

Эх сурвалж: Weforum.org

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
33
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.