Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эрнест Хемингуэйн санал болгосон ЗААВАЛ УНШИХ 12 ном

Түүний 1934 онд гаргасан жагсаалт.


1934 онд Арнолд Самуэлсон гэх зохиолч, сэтгүүлч залуу Эрнест Хемингуэйтэй уулзахаар Флоридад байдаг гэр лүү нь явах урт аялал эхлүүлжээ. Зохиолч тэрхүү залуу эрийн шийдэмгий байдал, тууштай занг нь үнэлэн хүн бүхний уншвал зохих номын жагсаалтыг гаргаж өгсөн байдаг. Ингээд тэрхүү жагсаалттай танилцъя.

1. “The Blue Hotel” – Стивен Крeйн

Богино хэмжээний өгүүллэг, түүхүүдийн цуглуулга болсон уг ном таныг ёстой л үймүүлээд хаяж магадгүй. Крейний аливаа түүх, санааг хэрхэн хэмнэлд оруулж, сэтгэлд хүргэдэг нь онцгой.

2. “The Open Boat” – Стивен Крейн

Дөрвөн залуу усан онгоцны сүйрлээс болж жижиг завин дээр үлдэх болно. Мэдээж амьдрах хүсэл, тэмцлийг мэдрүүлээд зогсохгүй ихээхэн философи санааг агуулсан. Нэг л уншсан бол ямар нэг байдлаар нөлөөлөхгүй байна гэж үгүй.

3. “Madame Bovary” – Гюстав Флобер

Эмма Бовари амьдралын сайн сайхан, хайр дурлалын адал явдалд эрхгүй татагдсан нэгэн. Гэвч тэр хуучин уйтгарт амьдралаа орхихыг оролдох ч бүтэлгүйтсээр... Хайр дурлалын сэдэвтэй шилдэг бүтээлүүдийн нэгд тооцогддог. Та уншаад яагаад гэдгийг олж мэдээрэй.

4. “Dubliners” – Жэймс Жойс

Уг ном XX зууны үеийн реалист зохиол бүтээлийн нэгэн том төлөөлөл юм. Уг номонд орсон өгүүллэгүүд нь 1904-1907 оны хооронд бичигдсэн бөгөөд Дублин хотын оршин суугчдын уйтгарт амьдралыг дүрсэлж, тухайн үеийн нийгмийн асуудлуудыг ч хүндээр хөндөн, шүүмжилсэн байдаг.

5. “The Red and the Black” – Стендаль

XIX зууны үед бичигдсэн, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж чадсан суут бүтээл. Уг бүтээл маш их амбицтай, авьяастай залуу эр нийгэмд өөрийн байр суурийг тогтоохоор шат шатаар ахиж буй тухай гарна. 

6. “Of Human Bondage” – Сомерсет Моэм

Түүний бүтээлүүд дундаас хамгийн алдартай, нөлөө бүхий ном. Хүн төрөлхтний муу муухай болоод сайн сайхан талыг хэрхэн хослуулан гаргаж ирсэн нь хүмүүсийг алмайруулдаг. Зохиолчийн ур чадварыг бүхлээр нь гаргаж чадсан бүтээл.

7. “Anna Karenina” – Лев Толстой

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хайрын түүх гэгддэг. Хэдэн ч удаа театрт тоглогдож, хэдэн удаа кино бүтээл болон гарч байсныг би таашгүй. Өнөө үед ч гэсэн Толстойн номын хүч яг анхных шигээ хэвээрээ л байна.

8. “War and Peace” – Лев Толстой

Уг номоороо тэр XIX зууны үеийн Орос улсын өдөр тутмын аж амьдрал, мөн дайн тулааны бодит мэт дүрслэлийг харуулж чаджээ. Уг номонд маш олон утга санаа агуулагдсан ба хайр, эх орон, үүрэг тушаал, хүмүүний түүхэнд үлдэх байр суурь зэргийг маш сайхан харуулж чаджээ.

9. “Buddenbrooks” – Томас Манн

Уг номонд Германд амьдардаг дөрвөн үе дамжсан маш чинээлэг, нэр хүндтэй худалдаачны гэр бүлийг харуулах болно. Уг ном хайр, урвалт, дайсагнал, хүсэл тачаал, дүрэлзэх үзэн ядалт гэх мэт олон зүйлийг агуулсан.

10. “The Brothers Karamazov” – Фёдор Достоевский

Достоевскийн бүтээлүүдээс хамгийн маргаантай, төвөгтэй бүтээл нь. 1880 онд хэвлэгдсэн уг ном өнөөдрийг хүртэл өөрийн хүчирхэг байдлаа алдаагүй юм. “Там гэж юу вэ? Хайрлаж чадахгүйгээгээс болж зовох нь миний хувьд там.” гэх уг хэсгээс л та шууд л энэ ном дээр ямархан үгс шигтгээтэй байгааг ойлгох биз.

11. “Wuthering Heights” – Эмили Бронте

Тухайн үеийн Английн хөдөө, тал нутгийн амьдрал, бүх нуугдмал үзэгдэл, хүсэл тэмүүлэл, бардам зан, худал үнэн нь үл мэдэгдэх драм гээд бодит сэтгэгдэл төрүүлж чадах бүтээл. 

12. “The American” – Хенри Жэймс

Уг ном Америк болон Европ хүмүүсийн ялгааг, сэтгэл зүй, зан төлөвийн хувьд хэрхэн зөрчилддөг болохыг харуулжээ. Энэ бүхнээс үүдэн ялгаварлан гадуурхах, урвалт, ёс суртахуун, хүлээн зөвшөөрөгдөх хил хязгаар зэрэг олон зүйлийг тайлбарлахыг оролдсон байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.