Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Барселона”-гийн бразиличууд

Бразилийн хөлбөмбөгч болгон “Барселона”-д тоглохыг хүсдэг, мөрөөддөг гэж ярьдаг.


Энэ өвлийн наймааны цонхны гол хөзөр Бразилийн шигшээ багийн Коутиньо болсон билээ. Алдарт “Барса” түүний төлөө Английн “Ливерпульд 160 сая евро хайрлаагүй. Бразилийн хөлбөмбөгч болгон “Барселона”-д тоглохыг хүсдэг, мөрөөддөг гэж ярьдаг. Учир нь “Барса”-д Бразилийн олон сайн тоглогч тоглож, амжилтад хүрч байсан уламжлалтай.

1. Ромарио.

Ромарио “Камп Ноу”-д 1993/94 оны улиралд гялалзсан. Голландын “ПСВ”-гээс 12 сая еврогоор ирсэн бразил довтлогч 1,5 жилд 65 тоглолтод оролцож, 39 гоол оруулсан билээ.

2. Роналдо.

Ромариогийн гаргасан замаар 3 жилийн дараа Роналдо орж ирсэн. Тэр Эйндховеноос Барселонад 15 сая еврогоор ирсэн юм. Ганцхан улирал тоглосон ч 47 тоглолтод 49 гоол хийсэн гайхамшигт үзүүлэлттэй.

3. Ривалдо.

Ривалдо "Камп Ноу"-д "Депортиво" (Ла-Корунья)-гоос ирж, 5 жил тоглохдоо 235 тоглолтод талбайд гарч, 130 бөмбөг хаалганд оруулсан.

4. Роналдиньо.

2003 онд ирсэн Ронни “Барса” багийн бэлгэ тэмдэг болон хувирсан. Ирсэн эхний жилээсээ л таван жил тасалдаад байсан цом, шагналыг багтаа авчирч, Аваргуудын лигийн хоёр түрүүнд чухал үүрэг гүйцэтгэсэн. 207 тоглож, 94 гоолтой.

5. Дани Алвес.

“Барса”-д хамгийн удсан бразил тоглогч бол хамгаалагч Дани Алвес. Найман жил энэ багт зүтгэхдээ тэр баруун жигүүрийн хамгаалагч ямар байх ёстойг дэлхийд үзүүлж чадсан билээ. 26 гоол, гоолын дамжуулалт 80 гэсэн хамгаалагч хүний хувьд бахархмаар үзүүлэлттэй.

6. Неймар.

Парист 222 сая еврогоор явсан ч “Барса”-д 4 улирал зүтгэж, 186 тоглолтод 105 гоол оруулаад амжсан.

Харин одоо “Барселона”-д шинэ бразил одын эрин үе эхлэх гэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
9
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.