Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

УИХ-ын гишүүн Д.Муратын хэлсэн Б.Бахытгүлтэй холбоотой 20 эшлэл

Тэрбээр “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.


 
Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал шуугиан тариад буй. Тэрбээр энэ тухай “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тус ярилцлагаас уг асуудалтай холбоотой 20 эшлэлийг хүргэж байна.

1. Аав нь миний удирдаж байсан компанийн цементийн цехэд ажиллаж байсан. Англи хэл гадарладаг эмэгтэй байсан болохоор компанийн англи хэлний орчуулгын ажил дээр туслалцаа авч ажиллуулж байсан л даа. 

2. Миний бодож байгаагаар тэр эмэгтэй арай ч тийм хэцүү юм ярихаар хүн биш шүү дээ. Хотоос нутагтаа амьдрах гэж очсон түүнд аятай тохьтой ажиллаж амьдрах орчноос нь эхлээд би чадлынхаа хэрээр тусалж дэмжиж ирсэн. 
3. Жишээ нь би сонгогдсоноосоо хойш хувиасаа 180-аад сая төгрөгийг нутгийнхаа өвчин зовлонтой, нийгмийн асуудал нь хүнд хүмүүст зориулчихаад сууж байна.
 
4. Юу нь болохоо байчихаад ийм хачин яриа гараад эхэлснийг гайхаж байна.
 
5. Хамгийн гол нь тэр эмэгтэй яг өөрөө сууж байгаад ярьсан тийм дүрс, яриа цаагуур чинь харагдана уу?
6. Би чинь их тайван амгалан, элдэв муу үггүй, мөрөөрөө байхыг боддог хүн.
 
7. Намайг Их хурлын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичсэн. 
 
8. Энэ бүх мессежийг би цагдаад өгч байгаа. Удахгүй үнэн учир нь олдоно. 
 
9. Надад тийм догшин ширүүн авир байхгүй. Би чинь ёс суртахуунтай хүн шүү дээ.
 
10. Намайг их хурлын гишүүн болонгуут “Ажилд оруулж өг, энэ тэр тусламж үзүүл” гээд мессеж бичих болсон. Эхлээд учирлаж байснаа болохгүй болохоор нь жаахан уурлаж эхэлсний хариу нь өнөөдрийн асуудал юм байлгүй дээ. 
11. Би үнэндээ өөрөө гэхээсээ илүү олон түмнийхээ итгэлийг авч суусан монгол төрийн нэр төрд сэв суучих вий гэхээс нойр ч хүрэхгүй байна. 
 
12. Миний нас хэд билээ. Ямар эрүүл ухаантай хүн тийм зураг явуулах вэ дээ. Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг.
 
13. Би нэлээн хүнд хагалгаанд орж эмнэлэгт удаан хэвтсэн. 
 
14. Наркозноос дөнгөж гарч байх үед хэн нь миний дэргэд зураг дараад намайг сэргээх гэж хөл болоод байсныг би сайн санахгүй юм.
 
15. Тэр зурагнуудын цөөнгүй нь миний эмнэлгийн орчны зурагнууд байна лээ.
 
16. Казахстанд Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлах үед Пүрэвдорж гишүүн бидний олон хүн өндөр хамгаалттай зочид буудалд, өдөр шөнөгүй уулзалт хуралтай байсан.
 
17. Ер нь энэ бүх асуудал цагдаад өнөөдөр ид шалгагдаж байгаа, удахгүй бүх үнэн ил тод болно.
 
18. Хуулиар үнэн олдтол тэвчээд л сууж байхаас .
 
19. Ер нь бол сая л шуугиан болоод байгаагаас бус сүүлийн хэдэн сар намайг элдвээр хэлж бичсэн эмэгтэй.
 
20. Хуулиар тогтоосны дараа би үнэн бодит явдлыг ний нуугүй, ийм юм болсон юмаа гээд сайн хэлж ярина. 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
4 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
11
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.