Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ирээдүйг нь хорлох иран өшөө авалт

Ираны гэрэл зурагчин Асгар Камсех “Fire of Hatred” (Үзэн ядалтын гал) цуврал ажилдаа хүчлийн хэргийн хохирогчдын талаар үзүүлжээ.


Хүчил нүүр лүү нь цацах. Шууд хэлэхэд иран эрчүүдийн өшөө авах гол арга нь энэ. Албан ёсны тоо баримтаас үзэхэд ч хүчил цацсан гэмт хэргийн тоо Иранд маш их байгаа юм. Ийм гэмт хэрэг хүнд зэрлэг балмад хандахаас гадна өшөө хонзон авч байгаа харгис явдал юм. Яагаад гэвэл нүүрээ хүчлээр түлүүлсэн эмэгтэйчүүд, хүүхдэд ирээдүй бараг байхгүй болж байгаа билээ.
Энэ өс хонзонгийн үр дүнд химийн түлэгдэл, нүдгүй болох, нүүрэн дээрх сорви гээд маш олон зүйл хохирогчдод тулгардаг. Ихэнх тохиолдолд гэрбүлийн хүрээнд гарсан хэрэг бөгөөд эхнэр нь салахыг хүссэн, гэрээсээ зугатсан үед иранчууд ийм аймшигт хэрэг үйлддэг байна.
Ираны гэрэл зурагчин Асгар Камсех “Fire of Hatred” (Үзэн ядалтын гал) цуврал ажилдаа хүчлийн хэргийн хохирогчдын талаар үзүүлжээ. Тэдний ихэнх нь танил, ах дүү, хамаатан садан гэсэн ойрын хүмүүсийн гарт эрэмдлэгдсэн байна. Харамсалтай нь Иранд тэдэнд туслах байгууллага, сан байхгүй тул тэд түлэгдсэн шархаа өөрсдөө эдгээж, бүх амьдралаараа шаналж явахаас өөр аргагүй болдог.

Ширин Мохамади. 18 настай энэ охин Тегеран хотын уугуул. 2012 оны эхний өдөр тэр нэгэн залуугийн гэрлэх саналыг зөвшөөрөөгүй. Уурласан залуу нүүр лүү нь хүчил цацаж орхисон. Ширин баруун чих, нүдгүй болж, ам нь хүнд гэмтсэн. Бие нь ч их түлэгдсэн бөгөөд хэд хэдэн хагалгаанд орсон ч одоо болтол эмчилгээ нь дуусаагүй хэвээр.

Раана Пор Амрай 38 нас, Фатима Каландари 8 нас. Хоёулаа Ираны Хорремабад хотод амьдардаг. Хамаатных нь нэг эр түүнийг эхнэрт нь гэрбүлээ цуцал гэж ятгасан гэж үзээд л охинтой нь 2015 онд цуг хүчлээр түлсэн.

Махназ Каземи, 39 нас. Нөхөр нь байнга зодож нүддэг байсан тул аргаа барсан эмэгтэй гэрбүлээ цуцлуулахаар шийджээ. Харин нөхөр нь бас л хорлосон.

Масумех Ахай, 32 нас, Исфахан хот. 2008 онд нөхрөөсөө салсан. Үүнээс хоёр жилийн дараа хадам нь хүүгийнхээ өмнөөс өшөөгөө авч, хүчил цацсан юм. Ингээд Ахай бүрэн сохорсон байна.

Зивар Парвин, 37 нас. Нөхөр нь нас барсны дараа түүнд нөхрийнх нь ах гэрлэх санал тавьжээ. Бүсгүй мэдээж татгалзсан. Харин 2011 оны долоодугаар сарын 9-ний шөнө нөхрийнх нь ах эхнэртэйгээ нийлэн, Зиварыг, 18 настай Ясра охинтой нь цуг хүчлээр түлсэн байна. 18 хоногийн дараа охин нас баржээ.

Мариам Замани 38 нас, Арезо Хашеми Нижад 13 нас. 2010 онд Мариамын ахын эхнэр түүнийг 3 охинтойгоо унтаж байхад нь хүчил барин довтолсон юм. Атаархлаас болсон гэж цагдаа нар үзсэн.

Сомайе Мехри, 29 нас. Нөхрөөсөө салах гэсэн нь түүний ганц “буруу” байлаа. Хариуд нь нөхөр нь 2011 онд эхнэр, охин хоёроо хүчлээр түлсэн. Хэн хэн нь баруун нүдгүй болж, Сомайе 4 жилийн дараа нас баржээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
6
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.