Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“ESSO Friday” буюу хүүхдүүдийн тэсэн ядан хүлээдэг өдөрлөг

Сургуулийн хаалгаар ороход л өвөрмөц гоё чимэглэл, мэдээлэл өгөх самбар, хүүхдүүдийн бүтээл нүдэнд тусаж байв.


American School of Ulaanbaatar сургуулийн хүүхдүүдэд зориулсан сар болгоны уг сонирхолтой өдөрлөг нь ямагт шинийг эрэлхийлсэн, үр өгөөжтэй байх ажээ. Учир нь сурагчдыг хооронд нь илүү ойр дотно болгох, илүү том хүрээнд сэтгэх боломжийг өгдөг юм. Багш болон сурагчдын харилцаа, хамтын ажиллагааг дэмждэг уг хөтөлбөр нь олон зочин, сонирхолтой даалгавар, үйл ажиллагаагаар дүүрэн байдаг ажээ.

Сургуулийн хаалгаар ороход л өвөрмөц гоё чимэглэл, мэдээлэл өгөх самбар, хүүхдүүдийн бүтээл нүдэнд тусаж байв. Хүүхдийн сурах хүсэл тэмүүлэл суралцаж буй орчноос хамгийн ихээр нөлөөлдөг. Харин “American School of Ulaanbaatar”-ын сурагчид илүү нээлттэй сэтгэж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гэх мэтчилэн өөр арга барилаар бусдаас ялгардаг нь үүнтэй холбоотой мэт санагдав.

Хүүхдүүд илүү нээлттэй, чөлөөтэй байснаар хамгийн сонирхолтой үйл ажиллагаа, дурсамжтай, үр өгөөжтэй ажил эхэлдэг гэж боддог. Хүмүүсийн хамгийн дуртай зүйл нь илүү нэгдмэл байдал болоод нөхөрсөг өрсөлдөөн, шинэ содон үйл ажиллагаа юм. Хамгийн том жишээ нь энэ сарын эхээр болсон “Esso Friday” өдөрлөг юм. Уг өдөрлөгөөр салбартаа тэргүүлэх шилдэг хүмүүс хүрэлцэн ирж, шинэ содон зүйлсийг зааж өгсөн байгаа. 

“The Business and Computing Department” энэ удаагийн “ESSO” өдөрлөгийг зохион байгуулж түүний хүрээнд залуучуудын дунд манлайлж буй баялаг бүтээгч, санаачлагчдыг урьж авчран богино хэмжээний илтгэл тавиулсан юм. What3Words, Хаан банк, Хуур Мюзик Групп, Trade.mn зэрэг Монголын шилдэг, шинэлэг байгууллагуудын үүсгэн байгуулагч болоод төлөөлөгчид хүүхдүүдтэй нээлттэй яриа өрнүүлж, аливаа шинэ зүйлийг эхлүүлэх, бусадтай өрсөлдөх, шинэ содон санаа олж авах зэргээр өөрсдийн туршлагаа хуваалцсан билээ.

Энэхүү өдөрлөг нь хүүхдүүдэд ирээдүйд технологи хаашаа явж байгаа үүнд өөрсдийгөө яаж бэлдэх тал дээл зөвлөгөө өгсөн байгаа. Өдөрлөгийн эхэнд сурагчдад дижитал банк, санхүүгийн тухай сонирхолтой мэдээллийг Хаан банкны цахим банкны газрын захирал С.Энх-Ирээдүй өгсөн юм. Үүний дараа “What3words”-ийн тухай What3words-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал М.Уянга болон Золзаяа нар хүүхдүүдэд мэдээлэл өгсөн.

 Дижитал Эксчейнж Монголиа ХХК-ын Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байгаа Б. Гантиг блокчайн технологи болон криптовалютын талаар анхан шатны мэдээллийг хуваалцаж харин С. Дөлмөндөх, Хуур мюзик группийн үүсгэн байгуулагч, код бичдэг байх чадвар яагаад чухал вэ гэдэгт өөрийн туршлагаасаа хуваалцлаа. 

Үүний дараа хүүхдүүдийг дөрвөн багт хувааж, тус бүрт нь сонирхолтой даалгавар өгч, хамтран ажиллах чадварыг нь сорьсон юм. Үүний үр дүнд хоёр багийн хүүхдүүд энгийн цаасаар робот босгож, харин нөгөө хоёр баг нь том танхимд энэ удаад оролцсон байгууллагуудын тухай сонирхолтой зүйлсийг үзэж сонирхон, мэдээлэл авч мөн хүүхдүүдийн өөрсдийн гараар хийсэн бүтээлийг сонирхсон юм.

Хүүхдүүдийн өөрсдийн гараар хийсэн бүтээлүүд:

Тереза Пиннок – American School of Ulaanbaatar сургуулийн бизнес болон компьютерын багш

“ESSO” бол хүүхдүүдийг хичээлээс гадна өөрсдийн багийн ажиллагаа манлайлал болон бие биетэй нь дотно болгох сар болгоны хөтөлбөр байгаа юм. Бусадтай нээлттэй харилцах болоод илүү ихийг сурч мэдэх, аливаа зүйлийг илүү гүн гүнзгий бодож, шинжлэх зэрэг чадварыг нь хөгжүүлэх зорилготой. Багаар ажиллаж сурах, нэг ч хүүхдийг үлдээлгүй бүгдийг нь оролцуулах зэргээр хичээлээс гадуур боловсрол олгох уг өдөрлөгт сурагчид маань ч их идэвхтэй оролцдог. Энэ удаад өдөрлөг маань бизнес болон технологи дээр ихээхэн төвлөрч хүүхдүүдэд тэр талаар мэдлэг олгох, мөн туршлага хуримтлуулах боломж олгохыг хүссэн. Хэрхэн өөрийн шинэ санааг ажил хэрэг болгох, яаж бизнес явагддаг мөн ирээдүй, ажлын байр хаашаа чиглэж байгааг  харуулж чадсан гэж бодож байна.

Сурагчид мөн уг өдөрлөгт оролцоход тун сайхан байгаа тухай бидэнтэй хуваалцсан юм.

“Энэ өдөрлөг маш их таалагдаж байгаа. Олон сонирхолтой зүйл сонсож, бас хамт олноороо шинийг сурч мэднэ гэдэг хамгийн сайхан санагддаг. Надад найзуудтайгаа байж, ийм төрлийн сонирхолтой зүйл сурч мэдэх нь хамгийн сонирхолтой байдаг.”

“Манай сургуулийн давуу тал бол сурагчдыг илүү чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог. Өнөөдөр маш олон сонирхолтой түүх сонсож, туршлага судаллаа. Ямар нэгэн шинэ зүйлийг эхлүүлэхээс айх ёсгүйг, бас надад ямар нэг зүйлийг хийхэд туслах хүмүүс байдаг гэдгийг ч мэдэрч байна. Багаар ажиллана гэдэг миний дуртай зүйл. Тэр тусмаа багийг толгойлж авч явна гэдэг сайхан. Өнөөдөр олон шинэ зүйл мэдэж авсандаа баяртай байна. Бас байнга ийм зүйл цааш зохиогдоно гэхээр хүлээж чадахгүй нь.”

Сар тутам болох уг өдөрлөг хүүхдүүдийн хувьд хамгийн ихээр хүсэн хүлээдэг зүйлсийн нэг болжээ. Ирэх сараас эхлэн уг хөтөлбөр хүрээгээ улам илүү олон зочин, шинэ бүтээл, шинэ сэдэв, санаатайгаар үргэлжлэх болно. “American School of Ulaanbaatar” сургуулийн сурагчиддаа зориулсан олон хөтөлбөрүүдийн нэг болох “ESSO Friday” цааш улам олон хүүхдийг хамарч, илүү олон сонирхолтой зүйлсийг зохиох нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
32
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.