Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

12 жилийн өмнө алга болсон нохой эзэнтэйгээ эргэн уулзжээ


12 жилийн өмнө алдагдсан фокстерьер үүлдрийн нохой эзэнтэйгээ эргэж уулзсан азтай басхүү ховор тохиолдол АНУ-д гарчээ. Датчесс 2007 оны хоёрдугаар сард Флорида дахь гэрийнхээ хашаанаас алга болохдоо дөнгөж гөлөг байсан аж. Харин Катерин Стрэнг өнгөрсөн долоо хоногт нохойгоо Питсбург хотын амьтдыг хамгаалах төвд байгааг олж мэдсэнээр эзэн, нохой хоёр эргэн уулзжээ. 

Өлсөж, сульдсан Датчессийг Питсбург хотын гудамжинд явж байхад нэгэн хүн олж улмаар амьтдыг хамгаалах төвд хүргэж өгсөн гэнэ. Төвийнхөн Датчессийн хүзүүнд байсан чипийг уншуулж үзэхэд Өмнөд Флоридад амьдардаг Катерин Стрэнгийн нэр дээр бүртгэлтэй болох нь гарч иржээ. Стрэнг нохойгоо алдсанаас хойш бичил чипний жилийн төлбөр болох 15 долларыг тасралтгүй төлж, хэзээ нэгэн цагт Датчесс олдоно гэдэгт итгэсээр байжээ. 

Энэ тухай тэрбээр "Нохойгоо эргэж олсондоо маш их баяртай байна. Датчессийг алга болсны дараа олон шөнө уйлж хоносон доо. Түүнийг алга болдог өдөр би ажил дээрээ байсан юм. 12 настай хүү маань сургуулиасаа дөнгөж ирээд санамсаргүй гэрийн хаалгыг онгойлготол Датчесс гараад явчихсан юм билээ. Тэрнээс хойш нохойгоо дахиж хараагүй. Гэсэн ч би итгэл найдвараа алдалгүй чипний төлбөрийг төлсөөр байсан" хэмээжээ. 

Харин Датчесс өнгөрсөн хугацаанд хаана амьдарч, хэрхэн аврагдсан нь тодорхойгүй байгаа аж. 

Эх сурвалж: CBS News

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Уржигдар
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
11
0
6
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

нууц нэгэн 2019.10.19 66.181.161.95

ямар хөөрхөн нохой вэ

0 Хариулах