Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“20 настай өөртөө өгөх зөвлөгөө” номоос гээж үл болох 20 ЭШЛЭЛ

“Бикини өмс эсвэл үх”


Стэнфордын хамгийн бүтээлч багш нарын нэг Тина Сийлиг оюутнууддаа онцгой содон түүх сурган, олон талын туршилтаар сорьдог өвөрмөц арга барилаараа алдартай. Түүний үнэ цэнтэй сургамжууд "Хорин настай өөртөө өгөх зөвлөгөө" номд багтжээ. 20, 30, 40 бүр 50 насанд ч мэдсэн хэзээ оройтохгүй арга барилууд бүхий тус номоос гээж үл болох 20 эшлэлийг онцолж байна. 

Image result for 20 настай өөртөө

“Та эргэн тойрноо сайн ажиглавал шийдэл хэрэгтэй байгаа асуудлыг хаанаас ч, хэзээ ч олж харах болно”

“Гарын дор байгаа нөөц бололцоогоо ашиглавал ямар ч асуудлыг шийдэх бүтээлч арга замыг олж болно”

“Дэлхий дээрх их дээд сургуулиудын тоо өсөн нэмэгдэж байгаа ч оюутнууд дан боловсрол эзэмшээд сургуулиа төгсөх нь хангалтгүй. Тэд цаашид амжилттай байхын тулд өдөр тутмын ажил, амьдралдаа хэрхэн энтрепренер сэтгэлгээтэй манлайлагч байхыг ойлгож мэдэх ёстой”

“Бид өдөр бүр өөрийгөө сорьж болно. Ингэвэл асуудлыг шинээр харж, орчлон ертөнцийг харах өнцгөө өөрчилж чадна. Олон асуудалтай зууралдахын хэрээр бид шийдэл гаргахдаа илүү итгэлтэй, илүү чадварлаг болдог. Асуудлыг боломж гэж харж сурах хэрэгтэй”

“Зарим хүн хэвшсэн ойлголтыг олж илрүүлээд өөрчлөхдөө гаргууд байх нь бий. Ийм хүмүүс боломжгүй гэмээр асуудалд бүтээлч шийдэл олох явцдаа боломж гэдэг ухагдахууны хязгаарыг ямагт тэлж байдаг. Тэд алс хол газарт очиж, өөрийн амьдралыг шинээр эхэлж, асар өргөн хүрээтэй төсөл дээр ажиллаж, цоо шинэ зүйл сэдэж, нээгдээгүй боломжид хөтлөх шинэ замаар замнадаг. Харин бид огцом үсрэлт хийхийн оронд тэдний холоос харж биширч байх нь олон доо”

“Утга учир бий болгох нь мөнгө олохоос дээр”

“Боломжгүй ажлыг хийхэд тулгардаг хамгийн том саад нь бусад хүмүүс танд энэ чинь бүтэхгүй зүйл гэж хэлэх байдаг. Том асуудалд шийдэл олох амаргүй. Ийм асуудлыг барьж авахаар шийдсэний дараа тэдгээрт шийдэл олохын тулд уламжлалт арга барилыг өөрчлөх бас хэцүү”

“Бикини өмс эсвэл үх”

“Хурдны зам дээр гарахын тулд ихэнх хүн байнгын ачаалалтай байдаг гол зам дээр түгжрэн зогсож байхад адал явдалд дуртай зарим нь зорьсон газартаа хурдан хүрэхээр туслах замаар зорчдог”

“Дассан орчноосоо гарах, боломжгүй гэгдэх ойлголтыг эрүүл ухаанаар үгүйсгэх, бусад хүмүүсийн толгой дахь хэвшмэл санаа бодлыг эргүүлэхээс бүү ай”

“Ном бичих эрч хүч, авьяас чадвар шаардсан ажил байсан ч яагаад үзээд алдаж болохгүй гэж?” 

“Хэн нэгэн таныг дэмжихийг хүлээхийн оронд боломжийг өөрөө ашигла”

“Байгууллага доторх сул орон зайг хар. Өөрийн юу хүсч байгааг мэдэж, ур чадвар, туршлагаа ашиглах арга замыг ол. Эхний алхмыг хийж, өмнөхөөсөө илүүг бүтээхийг эрмэлз. Хэн нэгэн хүн өөрөөс чинь тусламж гуйхыг хүлээж, эсвэл боломжийг тойрон гэтэхийн оронд шуудхан шүүрээд ав”

“Юу ч хийсэн бай сэтгэл зүрх, ур чадвараа бүрэн дайчилдаг хүнийг ажил хийгээд байна уу эсвэл зугаацаж наадаад байна уу гэдгийг хөндлөнгөөс ялгана гэдэг хэцүү. Дотоод сэтгэлдээ бол тэр үргэлж хоёуланг нь хийж байдаг”

“Анхаарлын төвд байгаа үеэ хайрла, харин цаг нь болоход тайзнаас буухад бэлэн бай”

“Гялалзах гэдэг нь үргэлж хүлээлтээс илүү гарсан зүйл шийдэх гэсэн үг юм”

“Туулж өнгөрүүлж буй амьдрал, эрхэлж буй ажлаа тодорхой давтамжтайгаар эргэж дүгнэж байх нь чухал” 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.