Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тевес Хятадаас зугтлаа

Карлитос ердөө ганцхан жил тэссэн.


Аргентиний хөлбөмбөгч Карлос Тевес эх орондоо харьлаа. Асар өндөр үнэтэй гэрээ байгуулсан ч олигтой тоглоогүй түүний гоол бүр Хятадын багт 9.5 сая еврогийн үнэ хүрч байв.
Карлитос ердөө ганцхан жил тэссэн.

• Карлос Тевес Хятадын “Шанхай Шеньхуа” багийг орхиж, төрөлх “Бока Хуниорс” багтаа эргэн ирж, бэлтгэл хийж эхэлсэн. Энд зодог тайлах магадлал өндөр байна.
• “Шанхай Шеньхуа” баг 2016 оны сүүлээр Тевестэй 2 жилийн гэрээг 38 сая еврогоор байгуулсан. Тевес долоо хоногт 730 мянган евро авч, дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болсон билээ.
• Гэхдээ Тевес энэ хугацаанд 20 тоглож, 4-хөн гоол оруулсан. Цалинтай нь харьцуулан үзэхэд Карлос нэг тоглолтод 1 сая 898 мянган евро, оруулсан гоол болгондоо 9.5 сая евро авч байсан болж таарлаа.

• Гэхдээ гэрээ ёсоор хэрэв Тевес гэрээний хугацаа дуусахаас өмнө Хятадаас явбал “Бока” баг худалдсан мөнгөнийхөө 60 хувийг буцаан өгөх учиртай. Яг хэдээр түүнийг худалдан авснаа “Шанхай Шеньхуа” зарлаагүй. Хэвлэлд бичсэнээр бол 11-84 сая еврогийн хооронд бололтой.
• Тевес гэрээнийхээ талаар “Энэ бол ярих дургүй сэдэв минь. Яагаад гэвэл багийн андуудаа хүндэтгэх хэрэгтэй. Ер нь би хэвлэлд бичдэг шиг тийм их мөнгө авдаггүй” гэж ярьж байв.

• Хятадын юу нь ч түүнд таалагдаагүй. Амьдралын маяг, хоол, хөлбөмбөг, багийн нөхдүүдийнх нь ур чадвар гээд. Байнга гомдол гаргадаг тул фэнүүд нь ч түүнээс хөндийрсөн.
• Бага сага гэмтэл аваад л талбайд гардаггүй, эмчлүүллээ гээд л эх орондоо харьчихдаг байлаа. Тиймээс бүтэн улиралд тэр ердөө 20 тоглосон.
• Тевес дөрөвхөн гоол оруулж, баг нь ч хүснэгтийн дунд хэсэгт л явж байсан тул Ерөнхий дасгалжуулагч Густаво Пойетийг халсан билээ. Түүний оронд ирсэн шинэ хятад дасгалжуулагч Тевесийг илүү жинтэй байна гээд шууд сэлгээнд шилжүүлсэн.

• Өнгөрсөн 11 дүгээр сард Лионель Месси “Барселона”-тай шинэ гэрээ байгуулснаар дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчийн хэргэм Мессид шилжсэн. Тевес ч гэрээгээ цуцалж, Аргентин буцах болсон.
• “Бока Хуниорс”-т түүнд хоёр зорилго бий. “Либертадорес” цомд түрүүлэх, шигшээ багт эргэн орж, ДАШТ-д оролцох.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
2
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.