Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүйтэн 10 кино


  |     2018-01-12 11:50   |     1288
  2018-01-12 11:50   |     1288

Хэрэв та энэ өвөл гаднаасаа битгий хэл дотроосоо ч даарахыг хүсч байвал энэ кинонуудыг үзээрэй. Дор гарах кинонууд таны сэтгэлд цасан шуурга үүсгэж, даарах  мэдрэмж төрүүлнэ.

Фарго (Fargo, 1996)

Ах дүү Коэний энэ киноны зураг авалтыг Миннесота, Хойд Дакотагийн цасан дунд авжээ.

Доктор Живаго (Dr. Zhivago, 1965)

Борис Пастернакын романаар хийсэн Девид Линий энэ кино Оросын уудам газар нутгийн өвлийн өнгө төрхийг харуулах ёстой байлаа. Гэхдээ жинхэнэ зураг авалтыг Испани, Финланд, Канадад хийсэн. Гол баатар Юрий Живагогийн амьдрал ЗХУ үүсэж байх хүнд үетэй таарсан тул үнэхээр сонирхолтой.

Хойд зүгийн Нанук (Nanook of the North, 1922)

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох “Хойд зүгийн Нанук”-ийн үйл явдал Арктикийн уудам нутагт өрнөнө. Найруулагч Роберт Флаэрти киногоо авахын тулд эскимос нарын дунд 16 сар амьдарсан юм. Зургийг Канадын Хойд Квебект авсан байна.

Alive, 1993

Үхсэн хүний мах иддэг үзэгдлээрээ алдаршсан энэ кинонд Андын нуруунд онгоцны ослоор амьд үлдсэн хүмүүсийн тухай өгүүлдэг. Цасан дунд амьдрахын төлөө тэд тэмцэнэ. Канадад зураг авалтаа хийжээ.

Let The Right One In, 2008

Шведийн найруулагч Томас Альфредсон, зохиолч Юн Айвиде Линдквист нарын бүтээл. 12 настай хөвгүүн, охин хоёрын тухай өгүүлнэ.

The Thing, 1982

Уран зөгнөлт аймшгийн төрлийн кино. Антарктидийн мөнх цагаан мөс, цасан дунд адал явдал учирна. Канадад зураг авалтаа хийсэн.

Pathfinder, 1987

Гол баатар 16 настай Айгиний тосгонд өөр омгийнхон ирж, бүгдийг нь хөнөөнө. Хөрш тосгон руу цасан дундуур зугатаах хөвгүүн олзлогдоно. Зураг авалтыг Лапландад -49 хэмийн хүйтэнд авсан юм.

The Shining, 1980

Стэнли Кубрикийн аймшгийн энэ киног Стивен Кингийн алдарт романаас сэдэвлэсэн. Энэ киног үзсэн хүн олон хоногийн турш гадна, дотроосоо даарсан хэвээр байдаг. АНУ-ын Орегонд зураг авалтаа хийсэн.

Star Wars: Episode V The Empire Strikes Back (1980)

Хэрэв та хүйтэнд дуртай, өвлийн улирал богинохон мэт санагдаад байвал Оддын дайны цасан гаригт очоорой. Мөсөн гариг Хот хүйтэн ч босогчдын найдвартай хоргодох газар болно. Зураг авалтаа Норвегид хийжээ.

The Day After Tomorrow, 2004

Цаг агаар муудан, дэлхий сөнөдөг талаарх ээлжит кино. Шинэ мөсөн үе хүмүүсийг зоригтой, тэсвэртэй байхыг шаардана. Нью-Йорк хотод зураг авсан.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 сэтгэгдэлтэй

  • Hey   [66.181.184.37]
      2018-01-12 07:56
    And revenant

Цайны мөнгө харамгүй цацдаг одод

Жонни Депп 4000 долларын хоол идээд үйлчлэгчид 4000 доллар өгсөн гэж байгаа.

  2018-09-24 18:04

“Гэрэг Фэйшн” сэтгүүлээс ЗААВАЛ унших 6 нийтлэл

“Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа.

  2018-09-24 17:20