Хайх зүйлээ бичнэ үү

мин

Японд биткоин дуулдаг охидын хамтлаг гарлаа

Хамтлаг найман гишүүнтэй бөгөөд бүгд Биткоин, Этернут, Риппл зэрэг криптовалютийн нэртэй.


Япончууд сургуулийн дүрэмт хувцастай охидын дүрэнд их дуртай. Энэ охины дүрийг кино, жүжиг, анимэ, манга гээд зар сурталчилгаанд ч маш их ашигладаг. Тиймээс ч ард түмний анхаарлыг биткоин зэрэг криптовалютад хандуулахад тэд л хэрэг болох нь ойлгомжтой. Ингээд л “Kasotsuka Shojo” гэсэн охидын хамтлаг шинээр мэндэлсэн юм. Хамтлаг найман гишүүнтэй бөгөөд бүгд Биткоин, Этернут, Риппл зэрэг криптовалютийн нэртэй.

Шинэ хамтлаг өнөөдөр Токиод анхны тоглолтоо хийх бөгөөд тасалбараа зөвхөн криптовалютаар борлуулах гэнэ. Хамтлагийн ахлагч Рара Нарүсэ “Бид криптовалют бол залилан биш ирээдүйн гайхамшигт технологи юм гэдгийг хүмүүст ойлгуулах бодолтой” гэж ярьсан.
“Сар, цахим валют болон би” гэдэг дуундаа тэд биткоин хэрэглэхдээ болгоомжтой байх, залиланд өртөж болзошгүйг сэрэмжлүүлсэн байна.

Японд криптовалютийг санхүүгийн ямар ч үйл ажиллагаанд ашиглаж болохоор хуульчилсан байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
49
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.