Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers’ Day: “Нохой зуудаг хүн” киног үзэх 10 шалтгаан

Үзэлгүй орхиж болохгүй кино!


Dreamers' Day өдөрлөгөөр энэ бямба гарагт "Man Bites Dog" гэх 1992 оны онц сонирхолтой, хөгжилтэй, гэмт хэрэг, драм төрлийн кино гарах гэж байна. Та үзэхдээ бэлэн үү? 

1. Англи нэр нь "Хүн зуудаг нохой" бөгөөд эх нэр нь "Энэ явдал гэрийн чинь ойролцоо болсон".

2. 4 оюутан залуусын дипломын ажил болон анх хийгдэж байжээ. Харин одоо бол алдартай кинонуудын нэгд зүй ёсоор багтдаг.

3. Кино хийж байгаа хүмүүс, жүжигчид нь өөрсдийнхөө жинхэнэ нэрээр тоглосон.

4. Гол дүр Бенийн аав ээж, гэр бүлийнхэн нь зураг авч байхад хүүгээ цуврал алуурчны дүрд тоглож буйг мэдээгүй. Үүнээс болж тэд түүнийг шоронд очиж хардаг хэсэг дээр жинхнээсээ аллага үйлдсэн хүн юм болов уу хэмээн шоконд орж байсан байна.

(Гол дүрийн залуу Бен, өвөө Хектортойгоо хамт)

5. Кино анх гараад олон газар хориглогдож байсан гэнэ. Мөн анхны постерыг ч хориглож байж.

6. Адил төстэй кино гэвэл Natural Born Killers, Benny's Video, A Clockwork Orange. Сүүлд мөн медиа хүчирхийлэл хоёрын тухай сэдэв хөндсөн Nightcrawler гэж кино бий.

7. Стивен Шнайдерын “Үхэхээсээ өмнө заавал үзэх 1001 кино” жагсаалтад багтжээ.

8. Хүчирхийллийн хэсгийн зураг авалтыг хийхэд зураг авалтын багийнханд маш хүнд байжээ. Харин хүчирхийлүүлж буй хохирогчийн дүрд тоглосон жүжигчин дургүйцэлгүй, тэднийг өөрсдийн хүссэнээрээ зураг авалт хийхийг зөвшөөрснөөр тэд ч амжилттай зураг авч дуусгасан байна.

9. Санхүүгийн асуудлаас болоод киног хийхэд жил гаран болсон байна. Илүү их мөнгө олж байгаад үргэлжлүүлэхийн тулд тэд киног түр завсарлуулдаг байж.

10. Уг кино гарснаасаа хойш бусад кино найруулагчдад “Гол дүрийн гэмт хэрэгтэн, алуурчныг зураг авалтын баг даган явах” гэсэн шинэ зураг авалтын санааг өгсөн юм. Үүний зарим жишээ нь “Behind The Mask: The Rise of Leslie Vernon” (2006), “Maniac” (2011), “Truth in Journalism” (2013) зэрэг юм. 

Энэ бямба гарагт буюу нэгдүгээр сарын 13-нд Их дэлгүүрийн таван давхарт байрлах iCinema кино театрт "Нохой зуудаг хүн" буюу "Энэ явдал гэрийн чинь ойролцоо болсон" гэх нэртэй кино гарах гэж байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
18
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.