Хайх зүйлээ бичнэ үү

мин

Зам тээврийн салбарт 2018-2020 онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ хэлэлцлээ

Зам, тээвэр хөгжлийн яаманд боллоо.


Зам, тээврийн хөгжлийн сайд , Нийслэлийн Засаг дарга нарын байгуулах “Зам тээврийн салбарт 2018-2020 онд хамтран  ажиллах  “Санамж бичиг” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн яаманд боллоо.

Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл,  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Стандарт нормативын  хэлстийн дарга Ж.Сэрээтэр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Нийслэлийн Замын хөдөлгөөний  хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат, ЗХУТ-ийн ОНӨҮГ-ын ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон бусад  албаны хүмүүс оролцов. Ажлын хэсэг нь 2018 оны нэгдүгээр сарын 26-нд багтаан шинэчилсэн төслийг боловсруулан танилцуулах аж.

Энэ ажлын хүрээнд:
2017 онд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх
Санамж бичгийн зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлох
Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтран ажиллах  боломжтой үйл ажиллагааны чиглэлийг тогтоох
Улаанбаатар хотын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тодорхойлох
Цаашид хамтран ажиллах боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг тогтоох
Санамж бичгийн төслийг боловсруулан танилцуулах зэрэг ажил хийгдэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
2 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
3 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
16
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.