Хайх зүйлээ бичнэ үү

мин

Зөвшөөрөлгүй авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн газрыг чөлөөлж байна

Авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэх ажил үргэлжилж байна.


Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлж,  шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт хийлээ.

Шалгалтаар эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж ил задгай авто машин худалдаа эрхэлж байсан нийт 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг илрүүллээ. Энэхүү 40 иргэн, хуулийн этгээдийн 22 өмчлөх, 16 эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, 2 иргэн хуулийн этгээд газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Эдгээрээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” ХХК-ний авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан бол хэд хэдэн иргэн аж ахуйн нэгжүүд мэдэгдлийн дагуу өөрсдөө газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Энхтүвшинбэлэг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал плаза” ХХК болон Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбаяр нар Нийслэлийн Газрын албанаас хүргүүлсэн шаардлагын дагуу сайн дураар зөрчлөө арилгаж, авто худалдааны үйл ажиллагаагаа зогсоолоо.

Цаашид Газрын тухай хуулийн хүрээнд зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, өмчлөх эрхийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах ажлууд хийгдэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
2
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.