Хайх зүйлээ бичнэ үү

мин

Клэвланд Кавальерс хоёр дараалан хожигдол хүлээлээ

Өнөөдөр NBA-гийн талбайд нийтдээ дөрвөн тоглолт болж өндөрлөлөө.


Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны улирлын тоглолтууд эд ширүүхэн өрсөлдөөнөөр үргэлжилж байгаа билээ.  Өнөөдөр NBA-гийн талбайд нийтдээ дөрвөн тоглолт болж өндөрлөлөө.

Өнөөдрийн хамгийн өрсөлдөөнтэй нөгөө талаас сонирхолтой тоглолт гэгдээд байсан “Торонто Рэпторс” - “Клэвланд Кавальерс”,  “Лос Анжелос Лэйкэрс” - “Сан Антонио Спөрс” багуудын хооронд боллоо.

“Торонто Рэпторс” багийн талбайд болсон тус тоглолтонд талбайн эзэд 133-99-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа. Тоглолтын шилдэг тоглогчоор “Торонто Рэпторс” багийн сэлгээний холбон тоглогч Фред Ванвлит тодров. Тэрбээр өөрийн карьерийн хамгийн өндөр оноо болох 22 оноог авсан юм. Харин зочлон тоглосон “Клэвланд Кавальерс” багийн хувьд сүүлийн хоёр тоглолтондоо олон онооны зөрүүтэйгээр ялагдал хүлээгээд байна. “Торонто Рэпторс” 29 ялалт, 11 ялагдсан үзүүлэлтээр бүсийнхээ хоёрдугаар байранд, “Клэвланд Кавальерс” 26-15 амжилтаар тус бүсийн гуравдугаар байранд бичигдэж байна.

“Стэйплэс цэнтрт” болсон “Лос Анжелос Лэйкэрс”- “Сан Антонио Спөрс” багуудын  тоглолтонд эзэн баг 93-81-ийн харьцаатайгаар хожил байгуулсан юм. Тоглолтын шилдэгээр “Лэйкэрс” багийн довтлогч Брэндон Инграм 26 оноотойгоор тодров. Ийнхүү “Лайкэрс” сүүлийн гурван тоглолтондоо дараалан ялалт байгуулсан бөгөөд 14 ялалт, 27 ялагдсан үзүүлэлтээр бүсийнхээ 13-р байранд явж байна. Харин “Сан Антонио Спөрс” тус бүсийн 28-15 үзүүлэлтээр гуравдугаар байранд бичигдсэн хэвээр.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
7 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
39
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.