Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Архинаас болж амьдралаа алдах шахсан алдартай 5 эмэгтэй

Баячууд ч гэсэн уйлдаг төдийгүй архинд ордог гэдгийг Хилтон харуулсан.


Энд гарах эмэгтэйчүүд архинд орсон байсан ч хорт зуршлаасаа салж чадсан хүмүүс билээ.

Бритни Спирс

Кевин Федерлайнаас салснаасаа хойш сэтгэл санааны гүн хямралд орсон Бритни архинд орсон юм. Үсээ хусуулж, хүүхдээ асран хамгаалах эрхээ хасуулан, бараг л сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон байлаа. Энэ бол архины гай байв. Гэвч тэр архинаас гарч, амьдралаа аварч чадсан юм.

Кристин Дэвис

“Их хотын секс” киноны дүр шигээ даруухан хүн биш гэдгээ Кристин байнга хэлдэг байсан. Залуудаа тэр тайзан дээр гарахаас үхтлээ айдаг, зориг орохын тулд архи уудаг байжээ. Эцэст нь Дэвис хэдэн жил эмчлүүлж, “Архинаас гарагчдын нийгэмлэг”-т элсэн, муу зуршлаа таягдан хаясан түүхтэй.

Лариса Гузеева

ОХУ-ын нэгдүгээр сувгаар гардаг “Давай поженимся” ток шоу монгол хэл дээр гардаг билээ. Энэ нэвтрүүлгийн хөтлөгч Лариса Гузеева архичин байснаа хүлээн зөвшөөрч, ил тод ярьсан Оросын анхны алдартай эмэгтэй болсон. Гузеева анхны нөхөртэйгээ хамт байнга уудаг байсан гэдэг. Нөхөр нь бас хар тамхичин. Ингэж дампуурвал амьдралаа алдах нь гэж ойлгосон бүсгүй архиа, нөхөртэйгээ хаяад шинээр амьдарч эхэлсэн юм.

Пэрис Хилтон

Баячууд ч гэсэн уйлдаг төдийгүй архинд ордог гэдгийг Хилтон харуулсан. Америкийн хамгийн алдартай шоучин бүсгүй хэдэн жил очсон газар болгондоо ууж, шуугиан тарьж байв. Согтуугаар машин жолоодсон хэргээр 1500 доллараар торгуулж, хэд хоног шоронд хоригдож байсан удаатай. Үүнээс хойш тэр согтууруулах ундаанаас зайгаа авах болсон.

Адель

Дуучин Адель ч архинд автаж явсан хүний нэг. Тайзан дээр гарахаас айж, хөл нь чичирдэг байсан болохоор архи уугаад тайзанд гардаг байв. Харин нэг удаа хэт уугаад дууныхаа үгийг ор тас мартаж орхисон юм. Ингээд тэр эрүүл амьдралын хэв маягийг сонгосон.

Бонус

Линдси Лохан

Мишель Родригес


Тейлор Момсен


Эмма Уотсон


Аврил Лавин


Кристина Агилера


Голди Хоун


Кейт Мосс

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
42
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.