Дэлхийн шилдэг 6 СОНГОДОГ БАЛЕТ /бүрэн эхээрээ/


  |     2018-01-12 16:45   |     10223
  2018-01-12 16:45   |     10223

1. Хунт нуур

П.И Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг хамгийн анх Санкт Петербургийн Марийнскийн театрт 1895 оны нэгдүгээр сард тоглогджээ. Түүнээс өмнө 1877 оны гуравдугаар сарын 4-нд Москвагийн Их театрт Вензел Рейзингерын дэглэлтээр тавигдаж байсан ч амжилтгүй болж удалгүй тайзнаас бууж байсан түүхтэй.  Харин өдгөө П.И.Чайковский “Хунт нуур” хүн төрөлхтний сод бүтээлд тооцогдон, бүжгэн жүжгийн хунгууд эмэгтэй хүний төгс төгөлдөр бэлгэ тэмдэг болоод байна. 

2. Цөмөөхэй

Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд  “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиож, түүнээс сэдэвлэж П.И.Чайковский 1892 онд “Цөмөөхэй” (Щелкунчик) балетыг бичжээ. “Цөмөөхэй” балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр бүрээр тоглодог. Хамгийн анх энэ балетыг Оросын Маринский театрын уран бүтээлчид тайзнаа амилуулж байжээ. Манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдож байсан түүхтэй.

3. Нойрсож буй гүнж

Энэхүү балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хамгийн урт бүжгэн жүжиг юм. Завсарлага тооцохгүйгээр гурван цагийн турш үргэлжлэх гурван үзэгдэлт энэхүү бүжгэн жүжиг Монголын тайзнаа анх 1990 онд тоглогдож байжээ.

4. Жизель

"Жизель" бүжгэн жүжиг нь Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы бүтээл билээ. Хоёр бүлэгтэй. Энэхүү хайр дурлалын эмгэнэлт балетыг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Харин 1884 оноос эхлэн балет мейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьжээ. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглосон. 

5. Ромео Жульетта

Хөгжимийн зохиолч С.С.Прокофьев, В.Шекспирийн эмгэнэлт жүжгээс сэдэвлэж энэхүү бүжгэн жүжгийн хөгжмийг бичсэн гэдэг. 1938 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх тайзнаа дэлгэгдэж үзэгчдийн хүртээл болжээ. Монголын тайзнаа 2001 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр анх гарсан. 

6. Дон Кихот

“Дон Кихот” балетыг анх 1869 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвагийн “Их Театрт” тоглож байв. Харин Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглосон. Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетын хөгжим бичсэнээс “Дон Кихот” хамгийн онцгой нь хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хэн бүхэнд таалагдах "бяцхан" шивээсний 20 санаа

Өөрийнхөө шивээсийг хайж олоорой.

  2018-01-18 05:16