Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж буй Харүки Мүракамигийн эшлэлүүд

Мүраками хүний сэтгэлд юу болж байгааг мэдэрч, түүнийгээ тун ойлгомжтой, мэргэнээр хэлж чадна.


Бид сэтгэлийн хөдөлгөөн, баяр баясгалан, аз жаргал зэрэг амьдралынхаа олон зүйлийг үгээр илэрхийлж чаддаггүй. Харин Харүки Мүраками бол ингэж чаддаг хүн. Тэр хүний сэтгэлд юу болж байгааг мэдэрч, түүнийгээ тун ойлгомжтой, мэргэнээр хэлж чадна. Ингээд 69 нас хүрсэн их зохиолчийн эшлэлүүдтэй танилцая.

Мэргэжил гэдэг бол хайр дурлал юм. Түүнээс тооцоо харсан гэрлэлт биш. Бүх амьдралын үйл хэрэг гэдэг амьдрал болохоос ажил биш шүү.
Хайргүй дэлхий гэдэг цонхны цаадах салхи гэсэн үг. Амьсгалж ч, хүрч ч болохгүй.
Би урьд нь хүн аажмаар, жил ахих тусам ухаан суудаг гэж боддог байлаа. Тэгвэл үгүй юм байна. Хүн ганц мөчид л ухаан суудаг юм байна.   
Хавар бол ямар нэг шинэ юм эхлэхэд яг таарсан улирал.
Дэлхий дээр буруу, алдаатай бодол гэж байдаггүй. Харин биднийхтэй таардаггүй бодол гэж бий.
Чи ойд очихоороо ойн нэг хэсэг мэт болдог. Бороонд норлоо борооны хэсэг болно. Өглөө боллоо, өглөөний нэгэн хэсэг болж, надтай хамт суухдаа миний нэгэн хэсэг болдог.

Хотод амьдарсан хүн хөл доорхио л харж сурдаг. Дэлхийд тэнгэр гэж байдгийг хэн ч санадаггүй.
Тэврэлдэхдээ бид айдсаа хуваалцдаг.
Тайван байна гэдэг хүч чадал.
Хэчнээн хичээсэн ч өвчтэй үед өвчтэй л байдаг.
Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж бай. Тэгэхгүй бол зүрхэн дотор хуралдаад, хатуурч, үхэх болдог.
Би ганцаардалд дургүй. Гэхдээ илүү хүмүүстэй танилцдаггүй. Яагаад гэвэл дараа нь дахиад л хэн нэгэнд сэтгэл гутрах хэрэг гарахгүй болохоор.
Зүрх хатуу саванд нуугддаг юм шиг байна. Энэ хайрцгийг нь хагалан нэвтэрч чадах хүн ховор. Тийм болохоор би хайрлан дурлаж чаддаггүй байж болох юм.

Хамгийн чухал зүйл бол нэг нэгэндээ үнэнч байж, туслах явдал.
Ямар ч хоосон зай хэзээ нэгэн цагт дүүрдэг.
Хүнд итгэл найдвар бэлэглэхэд тэр түүнийг цаашид амьдрах гэж яг түлш шиг ашигладаг. Итгэлгүй бол цаашид гэдэг үг ч байхгүй.
Бусад хүн юунд хүрсэн нь чухал биш харин чиний хүрч, хийж чадсан тэр жижигхэн зүйл чухал.
Алсаас харвал юу ч үзэсгэлэнтэй сайхан харагдана.
Шал дэмий жижигхэн юмнаас дэлхийн хамгийн агуу зүйлс эхэлсэн байх нь олон тохиолддог.

Ой санамж хүнийг дотроос нь дулаацуулдаг. Гэхдээ бас дотроос нь бусниулан бутраадаг гэж байгаа.
Буруу чигт гэрлийн хурдаар давхих нь огт хөдлөөгүйгээс илүү хортой.
Чамтай чиний талаар ярьдаг хүн амьдралд чинь олон байсан уу?
Миний амьдралд хэн хүссэн нь орж ирж, хэн хүссэн нь гарч байдаг. Гэхдээ бүх зочдод зориулсан нийтлэг дүрэм бий. Орохдоо гутлаа арчиж, гарахдаа хаалга хааж бай.
Тэнгисийг удаан харахаар уйдаад хүмүүстэй уулзмаар санагддаг. Харин хүмүүстэй удаан байхаар тэнгисээ санаад эхэлдэг.

Хүн хөгшрөх тусам түүний амьдралд засаж болшгүй зүйл олон болдог.
Бидний амьдралаас алга болж байгаа бүх юм, бүр мөсөн алга болсон ч гэсэн ардаа цоорхой нүх үлдээдэг. Энэ нүх хэзээ ч бөглөрөхгүй.
Хэрэв хүн болгон бүх юм сайн сайхан дуусна гэж итгэдэг болбол дэлхийд айх юм үгүй болно.
Зүрхнээс гадагш гарч ирэхгүй тийм нууц гэж байхгүй.
Ганцаардал гэж юу вэ? Энэ бол бороотой үдэш том голын дэргэд зогсоод ус урсан, далайд нийлж байгааг удаан харах үед төрдөг мэдрэмжтэй ижилхэн.

Ганцаардсан бодлоо хуваалцах хүнгүй бол бодлууд чамайг хоорондоо хувааж эхэлдэг.
Алдаа гэдэг амьдрал дахин давтагдах шинж тэмдэг. Энэ тэмдэггүй бол ямар ч утгагүй.
Өргөн мөрөн чимээгүй урсдаг.
Залуу насаа өнгөрөөгүй үед нь баяр баясгалан болгон хувирга. 100 хувь шүү. Дараа нь хөгширсөн хойноо энэ дурсамжаараа өөрийгөө бүлээцүүлнэ.
Уран зөгнөлд төсөв гэж үгүй.
Хэрэв чи хав харанхуйд орчихвол нүдээ дастал чимээгүй тайван суу.
Бүх хүний хувьд аз жаргал ижил мөртлөө зовлон нь өөр өөр байдаг. Толстойн зөв байж. Аз жаргал бол сургамжит өгүүллэг, зовлон бол түүх юм.

Цаг хугацаа өнгөрсөөр байгаа нь хамгийн хэцүү. Өнгөрсөн үе уртсаж, ирээдүй богиноссоор. Юм хийх цаг багасч, хийж амжаагүй харамсах зүйл ихэссээр.
Тэнэг өдөр байлаа. Тэнэг жилийн тэнэг сарын тэнэг өдөр.
Амьдрал яг л эргэдэг тоглоомон дээр суусан юм шиг. Бид тодорхой газарт, тодорхой хурдтайгаар л эргэлдэнэ. Бидний эргэлт хаашаа ч чиглээгүй. Гарч ч, сууж ч болохгүй.

Бүх амьдралдаа мартахааргүй үг гэж байдаг.
Хэн нэгнийг хайрлаж байвал таны амьдралд бага ч гэсэн найдвар байна гэсэн үг. Тэр хүн чинь чамайг хайрлахгүй байсан ч.
Өөрийгөө бүү хайрла. Өчүүхэн амьтад л өөрийгөө хайрладаг юм.
Болох юмыг тойрон гарч болохгүй. Хэрэв нэгэнт болсон бол өөрчилж чадахгүй.
Бүх юм өнгөрнө. Үүнд итгэ. Ямар ч зовлон байсан дуусна. Хорвоод мөнх юм гэж үгүй.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
1
49
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цолмон 2019.01.12 192.82.64.62

Миний амьдралд хэн хүссэн нь орж ирж, хэн хүссэн нь гарч байдаг. Гэхдээ бүх зочдод зориулсан нийтлэг дүрэм бий. Орохдоо гутлаа арчиж, гарахдаа хаалга хааж бай.

0 Хариулах


Huurhun nar 2019.01.12 202.126.89.7

Zarim negtei ni sanal niilehgui bn, but its amazing guotes

0 Хариулах


Зочин 2019.01.12 202.179.27.67

Tuunig shig “Delhii deer buruu, aldaatai bodol gej bhgui. Harin bidniihtei taardaggui bodol gej bii” . Yg l iim

0 Хариулах