Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Азийн Олон Улсын кино наадмын онцлох орноор МОНГОЛ УЛС сонгогджээ

Монголын кино урлагийг дэлхий нийтэд таниулан сурталчлахаар 10 гаруй кино уран бүтээл сонгогджээ.


Францын Везуль хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг Азийн Олон Улсын кино наадамд энэ жил Монгол Улс онцлох орноор сонгогджээ. 23 дахь удаагийн энэхүү нэр хүндтэй кино наадамд Монголын кино урлагийг дэлхий нийтэд таниулан сурталчлахаар 10 гаруй кино уран бүтээл сонгогдсон бөгөөд Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн онцлох найруулагчаар уригджээ. Түүний “Бүлээн Нурам”, “Хүн Чулууны Нулимс”, “Амин Мөр” бүтээлүүд тус наадмаар танилцуулагдах юм. 

Image may contain: one or more people

No automatic alt text available.

Image may contain: one or more people, people sitting and indoor

Азийн Олон Улсын кино наадмын уран сайхны удирдаач, судлаач Бастиан Мересонне 1937-2010 он хүртлэх Монголын бүх цаг үеийн 250 гаруй кино уран бүтээлээс дараах бүтээлүүдийг тус наадмаар тольлуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнд, “Монгол Хүү”, “Норжмаагийн зам”, “Сэрэлт”, “Шинэ Жил”, “Алтан өргөө”, “Аман хуур”, “Моторын дуу”, “Говийн Зэрэглээ”, “Солонгын 5 өнгө”, “Гарьд Магнай”, “Сүүдэр”, “Аргамжаа”, “Хүсэл Шунал” зэрэг шилдэг кино уран бүтээлүүд багтжээ. 

Image may contain: text

Тус кино наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдөр Везуль хотноо болох юм. Кино наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
13
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.