Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгүүлчээр ажиллацгаая: Манлайллын хөтөлбөр эхэллээ

Сэтгүүлчийн мэргэжил эзэмшээгүй ч хэвлэл мэдээлэлд ажиллахыг хүсч, зорьдог уу?


Сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж амжаагүй ч хэвлэл мэдээлэлд ажиллахыг хүсч, зорьдог уу? Тэгвэл Монголд анх удаа Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгээс "Хэвлэл Мэдээллийн Манлайлал Хөтөлбөр"-ийг зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрт сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутнууд, сэтгүүлч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй, өөр мэргэжилтэй боловч сэтгүүлзүйн салбарт ажиллах сонирхолтой залуу боловсон хүчин оролцох боломжтой юм.

Хөтөлбөрийг Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэг, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Шалгарсан оролцогчид Монголын шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад тус бүр гурван долоо хоногийн турш дадлага хийх юм. (Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оролцогчид тухайн хэвлэл мэдээллийн байгууллагаас ажлын урилга авах боломжтой.)
 
Монгол HD, Gogo Mongolia, Ikon, Forbes Mongolia, Ub.Life, Үндэсний шуудан, Unread.today, Eagle News зэрэг салбарын шилдэг байгууллагуудад шалгарсан найман оролцогч онолын мэдлэгийг практикт хөгжүүлэн, дэлхийн сэтгүүлзүйн өнөөгийн чиг хандлага, түүний хэрэгцээ шаардлагуудыг салбарын шаркуудаас суралцана.

“Энэ бол хэвлэл мэдээллийн салбарыг сонирхож байгаа, хэвлэл мэдээллийн салбарт ажиллахаар зэхэж байгаа залуу мэргэжилтнүүдэд зориулсан, маш богино хугацаанд олон төрлийн медиа байгууллагуудад ажиллан туршлага хуримтлуулах боломж олгож байгаа хөтөлбөр” хэмээн Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн дэд тэргүүн А.Ундрал хэлсэн юм.

Дадлагын хугацаанд оролцогч тухайн байгууллагад сэтгүүлчийн үүргийг бодитоор гүйцэтгэх бөгөөд сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн дадлагын эцэст цогц мэдээг тухайн медиа компанийн албан ёсны сувгаар мэдээ болгон гаргах юм. Ингэснээр тухайн оролцогч Хэвлэл Мэдээллийн Манлайлал Хөтөлбөрийг албан ёсоор дүүргэсэнд тооцогдоно.



“Маш сайн бичсэн зүйлээ камерын өмнө сайн ярьдаг, бичсэн зүйлийнхээ хоолойг уншдаг чадварыг нэг сэтгүүлч эзэмших шаардлагатай болсон. Үүн дээр өөрийнхөө бичсэн сэдвийн олон улсын жишээг хардаг, эш татаж нийтлэлдээ оруулах тийм чадвар мөн тулгарч байгаа. Ийм шаардлагыг биелүүлсэн супер сэтгүүлчийг редакци, эзэд шаардаж байна гэхээс илүүтэй цаг үе, уншигчид буюу хүлээн авагчид шаардаж байна гэвэл илүү зохистой болох байх” гэж хөтөлбөрийн хамтрагч Gogo.mn ерөнхий редактор О. Ариунбилэг онцолжээ.  

Хөтөлбөрт оролцогсдын бүртгэл 2-р сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд албан ёсны дадлагууд 2-р сарын сүүлийн долоо хоногт эхлэх юм.

Бүртгэлийн анкетийг хоёрдугаар сарын 1-ны 00:00 цаг хүртэл энэ холбоосоор авч байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
7 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
10
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.