Хайх зүйлээ бичнэ үү

мин

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Сангийн яамны мэргэжилтнүүд бодож олдоггүй


УИХ ирэх жилийн төсвийн төслийн талаар хэлэлцэж буй. Тэгвэл Сангийн яамнаас боловсруулсан 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд хийсэн судалгааг Нээлттэй нийгэм форумаас танилцуулжээ. Тэд Сангийн яамны боловсруулсан өнгөрсөн  хэдэн жилийн төсвөөс харахад, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг таамаглаж чадахгүй байгаа гэв. Үнийг өөдрөгөөр бус хамгийн бага үнийн дүнгээр таамаглах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг Нээлттэй нийгэм форумаас өгчээ. 

Харин Сангийн яамны мэргэжилтэн “Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бид бодож олдоггүй юм. Олон улсын байгууллагуудын шинжээчдийн таамаг, үнэ тогтоодог тодорхой моделиудаар тооцож, төсөвт суулгадаг” гэсэн хариулт өгсөн байна. Ингээд ирэх жилийн төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улс 2017 онд 6.2 их наяд төгрөгийн орлого олно.

Тэгвэл бид ирэх жил 8.5 их наяд төгрөгийн зарлага гаргах нь. Төсөлд тусгасан  тооцооллоос харахад л 2.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа юм. Сангийн яамнаас тэвчиж болох бүх зардлыг хэмнэсэн гэж мэдээлжээ. Харин судлаачид УИХ-аар 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа шал өөр төсөв болчихдогийг сануулсан юм. 

Дашрамд сонирхуулахад, ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирсэн байгаа гэнэ. Харин хөтөлбөрт хамрагдах эсэх шийдвэр хараахан гараагүй байна.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
16
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.