Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Book of Life: Залуус яагаад сайн охинтойгоо муухай харьцдаг вэ?

Энэ нь хүний өөртөө хүлээн зөвшөөрөөгүй сэтгэл зүйн ойлголтоос эхтэй.


Хүний өдөр тутмын амьдралд тохиолддог хүндрэл бэрхшээл, сэтгэл зүйн нарийн ойлголтыг хялбар аргаар ойлгомжтой илэрхийлдэг “The School of Life” олон улсын боловсролын байгууллагын сэтгэл судлалын цуврал хичээлүүдийг орчуулан хүргэж байна.

Book of Life: Залуус яагаад сайн охинтойгоо муухай харьцдаг вэ? 

Хүн бүр өөрийн дотоод мэдрэмж, сэтгэл зүйгээрээ бусдаас ялгагддаг. Өөрийгөө голох, гутаах, хачин жигтэй мэтээр мэдрэх нь хүний сэтгэл зүйн гутралын нэгэн хэлбэр юм.

Animated GIF

Бид заримдаа өөрөө өөрийнхөө мэдрэмжийн эсрэг үйлдэл хийх нь бий. Танд ямар ч буруу зүйл хийгээгүй хүнийг үзэн ядах, дөнгөж танилцмагцаа таагүй мэдрэмжид автах үе тохиолдож байсан уу? Тэгвэл сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшөөгүй, эмзэг үедээ хүн бүрт дээрх мэдрэмж төрдөг байна.  

Хүн өөрийн авахыг хүсч буй зүйлээ авч чадахгүй үед гутарч, таагүй мэдрэмжид автдаг. Үүний адил хүн өөрийн таалагддаг хүнтэйгээ хүссэнээрээ харилцаж чадахгүй бол өөрийн хүслээс эсрэг үйлдэл хийдэг гэсэн үг юм. Ингэснээр өөрийн таалагддаг хүнтэйгээ хүчээр бүдүүлэг харилцахад хүрдэг байна. Энэ нь зөвхөн эсрэг хүйсний хүн биш, ажил мэргэжил, амралт, хоол, ном гээд юу ч байж болох юм. 

Өсвөр насныханд тохиолддог явдлаар жишээ авч үзье.

“А” ангидаа орж иртэл өндөр, царайлаг, сэтгэл татам “Б” охин шинээр шилжиж ирсэн байлаа.

Animated GIF

“А”-гийн уулзаж байсан хамгийн үзэсгэлэнтэй охин "Б" байсан ч залуу хөвгүүн охинтой муухай харилцаж эхлэв. 

Animated GIF

“Түүний дэргэд би намхан, нүүрэндээ батгатай, сурлага муутай бас бүдүүн” гэх мэтчилэн “А” охинтой ярилцаж үзэхээсээ ч өмнө өөрийгөө голж, харьцуулав. Хүн өөрт байхгүй зүйлээ бусдаас олж харахдаа тэдний сайхан талаар дамжуулан өөрийн муухай талыг илүү тод харж, мэдэрдэгийн нэгэн жишээ энэ юм. 

Өөрт хэдий таалагдсан ч “Б”-тэй муухай харилцаж, үзэн ядах шалтгаан нь "А"-гийн хувьд өөрийгөө голох мэдрэмж байв. "А” удалгүй охиныг "тэнэг, мангар" гэж дуудан, олон хүний дэргэд муулж, ороолтыг нь авч булаах зэргээр бүдүүлэг авирлана. Гэвч энэ бүхний ард хүүгийн өөртөө хүлээн зөвшөөрөөгүй “таалагдах” мэдрэмж нуугдсаар байна. Хүү өөрийнхөө мэдрэмжийг хүлээн зөвшөөрч чадсангүй. 

Animated GIF

Үүний адил өөртөө гутрах мэдрэмж ажил мэргэжлийн үеэр ч төрдөг. Хүн өөрийн хийж чадахгүй зүйлийг хялбархан хийж байгаа бусдад атаархахдаа ямар ч шалтгаангүйгээр муухай харилцах тохиолдол бий. Өөрөө хийхийг хүсдэг ч “Зав гардаггүй” гэсэн шалтгаанаар арагш суусаар ирсэн зүйлийг нь өөр хэн нэгэн ямар ч төвөггүй хийчихэж байгааг хараад атаархах, өөрийгөө харьцуулах мэдрэмжид хөтлөгдөнө.

Animated GIF

Хэрвээ дараагийн удаа танд бусадтай өөрийгөө харьцуулах болон ямар шалтгаангүй хэр нь үзэн ядах таагүй мэдрэмж төрвөл дараах зөвлөгөөг дагаарай.

-Өөрийгөө тэдэнтэй харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө давтагдашгүй. Тиймээс өөрийн мөн чанарыг бусадтай харьцуулж, “гутаах” нь утгагүй гэдгийг санаарай.

-Өөрийгөө сонс. Өөрийн таалагддаг хүнтэйгээ таагүй харилцсанаар хүн харамсаж, нөгөө хүндээ өөрийгөө буруугаар илэрхийлэхэд хүрдэг. Тиймээс өөрийн юу мэдэрч, юу хүсч байгааг тодорхой болгоорой.

-Өдрийн тэмдэглэл бичих. Өөрийн дотоод мэдрэмжтэйгээ нүүр тулах хэцүү. Харин цаасан дээр буулгаж, өдөр тутам тогтмол хөтөлснөөр өөрийгөө олж харж болох юм. Тасралтгүй, тууштай байхаа бүү мартаарай. 

Эх сурвалж: The Book Of Life

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
33
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.