Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Англи хэлээр ҮНЭГҮЙ НОМ унших шилдэг 20 ВЕБСАЙТ

Их сургуулийн боловсрол олгохуйц чанартай бүтээлүүд ч энд бий.


Хэвлэмэл ном худалдан авч унших хэдий таатай ч мэдээлэл технологи шинэчлэгдсэн өнөө үед цахим номоор оюуны цангаагаа тайлж яагаад болохгүй гэж? Тэгээд бүгд үнэгүй. Хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын тэргүүлэгч их дээд сургуулийн сургалтын материалыг уншин судлаарай. /Сайтын нэр дээр даран нэвтрэх боломжтой/

1. ReadPrint 

ReadPrint

Эссэ, уран зохиолын ба уран зохиолын бус, жүжиг, яруу найраг, богино өгүүллэг зэрэг төрлүүдтэй. "Time" сэтгүүлийн нэрлэсэн "Оны шилдэг вебсайт"-ын нэгээр нэрлэгдсэн эл сайтаас мянга мянган ном үнэгүй татаж болно. Орчин үеийн зарим номыг "Amazon"-д төлбөрөө тушааснаар татан авах боломжтой. 

2. ManyBooks

ManyBooks

Цахим хэлбэрийн 33 мянга гаруй номуудаас сонголтоо хийгээрэй. Зөвхөн цахим номуудаас гадна ном унших дуртай хэн бүхэнд таалагдах сонирхолтой нийтлэлүүд бий. 

3. The Literature Network 

The Literature Network

Зохиолчдын нэрсийг үсгийн дарааллаар байрлуулсан тул бусад сайтуудаас илүү цэгцтэй. Мөн зохиолчийн нэр дээр дарахад түүний намтар түүх, бичсэн зохиол бүтээл зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх болно.

4. Free Computer Books

Free Computer Books

Бүх төрлийн компьютерийн хэл, програмчлалын номууд байдгаараа онцлог. Нэмэлтээр их сургуулиудын лекцийн тэмдэглэлийг ч унших, татах боломжтой. 

5. Librivox 

Librivox

Аудио номын нэгдсэн сүлжээ. Бүх зохиол бүтээл бичмэлээс гадна давхар сонсох хувилбартай тул сонсголын мэдлэгээ сайжруулахад тохиромжтой. Сонгопог бүтээлүүд ч бий. 

6. Authorama

Authorama

 HTML, XHTML зэрэг 8 төрлийн өргөтгөлтэй цахим номууд бий. Англи, герман хэл голчилсон номуудтай бөгөөд энгийн минимал загвартай бүтэц нь уншихад саад болохгүйгээрээ онцлог. 

7. Project Gutenberg

Project Gutenberg

Хамгийн анхны цахим номын сүлжээ. 30 мянга гаруй цахим ном энд бий. Зөвхөн англи хэлээс гадна олон улсын хэлүүд дээрх ном, сургалтын материал, судалгааг уншиж танилцах, татах боломжтой. Хамгийн их татагдсан 100 бүтээлийн жагсаалтыг сонирхохоо мартуузай. 

8. Scribd

Scribd

Пресентаци, докторын судалгааны материалаас эхлээд бэстселлер номууд ч бий. Сүүлийн үед трэнд болж буй номыг ч цахим хэлбэрээр "олж" болох нь давуу талтай. 

9. International Digital Children's Library

International Children's Digital Library

Цахим сүлжээн дэх хамгийн том хүүхдэд зориулсан, хүүхдийн номын сан. Олон үндэстний үлгэр домгууд нь өөрийн гэсэн зурагтай нь таны хүүхдэд таалагдах нь гарцаагүй. Хүүхдийн нас, хүйс, сонирхлоор дамжуулан хайлт хийх боломжтой. 

10. eBooks and Text Archives

Internet Archive Texts

Гар утасны аппликейшнтэй тул татаж авч уншихад илүү тохиромжтой. Утга зохиолын, шинжлэх ухааны, зөгнөлт зэрэг бүхий л төрлийн ном зохиол бий. 

11. World Public Library

World Public Library

Туршилтын зорилгоор хэсэг хугацаанд үнэгүй хэрэглэж болох ч удаан хугацаанд хэрэглэх бол 10 доллар тушаах шаардлагатай. Сая гаруй олон улсын бүтээл бий бөгөөд философийн номуудаараа онцлог. 

12. Questia Public Library

Questia Public Library

Энгийн цэгцтэй, 5000 гаруй бүтээлийн сантай сайт. 

13. Wikisource

Wikisource

200 мянга гаруй бүтээл шууд унших, татахаар байршсан сайт. Бүтээлийн танилцуулга нь бусад сайтаас илүү дэлгэрэнгүй. 

14. Wikibooks 

Wikibooks

Википедиа шиг номын цаглабар толь. Бүх төрлийн номын тухай танилцуулга, уншигчдын үнэлгээг үзэж сонирхох боломжтой. Ихэнх номын тайлбар хэсэгт татаж авах холбоос өгөгдсөн байдаг. 

15. Bibliomania

Bibliomania

2000 гаруй сонгодог зохиол бий. Уншигчдын тэмдэглэлийг харах боломжтой. 

16. The Open Library

Open Library

Цахим болон хэвлэмэл номын сан. "Show Ebooks" хэсгийг идэвхжүүүлэн зөвхөн цахим хэлбэрийн номуудаас сонголтоо хийгээрэй. 

17. Sacred Texts

Sacred Texts

Улс үндэстэн, яс угсаатны "ховор" номууд энд цахим хэлбэрээр бий. Эртний сонирхолтой үлгэр домог хайж байгаа бол заавал ороод гараарай. 

18. SlideShare

SlideShare

Дэлхий нийтийг хамарсан энэхүү сүлжээнд зөвхөн богино хэмжээний төдийгүй урт хэлбэрийн цахим номууд ч цөөнгүй бий. 

19. Free eBooks

Free EBooks

Испани, Португал хэлээр нэвтрэх боломжтой. Ихэнх номууд нь PDF, TXT өргөтгөлтэй.

20. The Online Books Page

The Online Books Page

Пенсильвания их сургуулийн харьяа сайт. Олон улсын сургалтын материал, үе үеийн судалгааны өргөн хэмжээний бүтээлүүд бий. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.27 172.69.252.139

Thank you very much1

0 Хариулах