Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Цагаан сараар бидний уулздаг 10 төрлийн хүн (Тохирох бэлэг)

Сар шинийн баяр айсуй... Хэнд ямар бэлэг өгөх вэ?


Аманд нь амар мэнд бялхаж

Атганд нь азын дөрвөн бэрх багтаж

Айл гэрт тань инээд хөөр цалгиж

Амар сайхан шинэлээрэй … хэмээх ерөөлөөр бялхдаг Сар шинийн баяр айсуй. Ураг төрлийн учран золголтын их баяр наадмаар хүн бүрийн уулздаг 10 төрлийн хүнийг хамтдаа эргэн санацгаая. Айл өрх бүр баяртаа бэлтгэж буй энэ үед эдгээр онцгой зочдод бэлтгэх бэлэгний санааг ч мөн хүргэж байна. 

1. "Шүргэх төдий" үнсдэг эгч нар

Цагаан сараар бидний уулздаг онцгой хүмүүсийн нэг бол тэд. Тэд тун цэвэр нямбай хувцаслах бөгөөд уруулаа жимбийтэл будсан байгаагаар нь таньж болно. Эгч нар золголтын үеэр шүргэх төдий үнсэх бөгөөд энэ хэдхэн хоромд та түүний сэтгэл татам сүрчигийг мэдэрч амжина. 

Тэдэнд тохирох бэлэг:

Өөртөө анхаардаг "гоё" эгч нарт Японы "Ичиками" иж бүрдэл шампунь, ангижруулагчийн хамт төгс тохирно. 

No automatic alt text available.Image may contain: text

2. Ганц биечүүд

-"Эхнэр/нөхөртэй болсон уу?","Оройтлоо" гэх үгийг тэд жилийн энэ үеэр хамгийн их сонсч бяцхан байцаалтад ордог. Хэн, хэзээ надаас эхнэр/нөхөр асуух бол гэж сэтгэл түгшүүртэй сууж буйгаар нь та тэднийг таньж болох юм. 

Тэдэнд тохирох бэлэг:

Үргэлж шахуу "ад үзэгдсээр" ирсэн ганц биечүүдэд анхаарал халамжаа мэдрүүлээрэй. Тэдэнд алжаал ядаргаа тайлах анхилам үнэртэй биеийн болон нүүрний саванг бэлэглээрэй. 

Image may contain: textNo automatic alt text available.

3. Шулуухан гийчид

Энэ төрлийн зочид ганцаараа эсвэл гэр бүлээрээ явах нь бий. Тэдний хамгийн том давуу тал нь хэзээ явах, хэр их бууз жигнэхийг танд тов тодорхой хэлж өгдөгөөрөө илүү чирэгдэл учруулдаггүй. Явах дөхвөл "Бэлгээ авья" ч гэж хэлж мэднэ. 

Animated GIF

Тэдэнд тохирох бэлэг:

Гэрийн эзэнд морьны тостой гар болон биеийн тос, эзэгтэйд 100 хувь усны найрлагатай цэвэрлэгч, хөвөнгийн хамтаар бэлтгээрэй. Мэдээж ямар ч насны хүүхдэд тохирох биеийн тос, япон сойзыг дагалдуулахаа бүү мартаарай. 

No automatic alt text available.No automatic alt text available.

+

No automatic alt text available.

4. Сонжооч зочид

Тэд холын хамаатан, найзын найз гэх мэт төдийлөн танихгүй хүмүүс байдаг. Орж ирмэгцээ гэрийг тань сонжиж, шинэ содон юу нэмэгдсэнийг ажиглах болно. Гэхдээ ингэлээ гээд тэдэнд муу санах хэрэггүй. Учир нь тэд хамгийн цайлган, зочломтгой хүмүүс билээ. 

Тэдэнд тохирох бэлэг: 

Онцгой зочдын нүдийг булаах өвөрмөц бэлэг бэлтгээрэй. Лосьон, сүү, эссенц гурав нэгэн зэрэг багтсан эхэсийн найрлагатай иж бүрдэл таны "сонжооч" гийчинд таалагдах нь лавтай.  

No automatic alt text available.No automatic alt text available.

5. Амсах төдий цаддаг “мисс” эгч нар

-"Бууз ид"

-"Өө болсон. Баярлалаа" энэ үгийг "мисс" эгч нар хамгийн их хэлдэг. Тэд таны нүүрэн дээр гарсан жижиг зүйлийг ч анзаарч зөвлөгөө өгөх нь танд төвөгтэй санагдаж магадгүй. Гэсэн ч тэд баярын өдрүүдээр ч жингээ хянаж, хоолоо сойхоо зогсохгүй хичээл зүтгэлтэй хүмүүс шүү дээ. 

Тэдэнд тохирох бэлэг: 

Өөртөө хайртай бүсгүйчүүдэд гоо үзэсгэлэнг нь тодотгох алео болон сарнайн найрлага бүхий арьсны өнгийг сэргээх маск, цэвэрлэгчийн хамт бэлтгэхэд та алзахгүй. Баяр өнгөрсөн ч тэд таны сонголтыг шагшсаар байх болно. 

Image may contain: 1 personImage may contain: text

6. Дэггүй зочид

Айл бүрт нэг эсвэл хэд хэдэн дэггүй бяцхан үрс бий. Тэд баярын ширээн дээрх бууз хоолноос илүү чихэр амттанг шохоорхон сууж, хүний нүд "хариулангаа" амруугаа хийчихдэг тийм л өхөөрдөм. 

Animated GIF

Тэдэнд тохирох бэлэг: 

Хүүхдүүдэд тэр чигт нь амттан бэлэглэхээр төлөвлөж байгаа юм биш биз? Баярын өдрүүдээр ч тэдний шүдийг хамгаалах япон сойзыг хүүхдийн бүтээгдэхүүний хамт бэлэглээрэй. Эцэг эхчүүд нь ч танд талархах болно. 

No automatic alt text available.No automatic alt text available.

7. “Хөөрхөн” буурай

Сар шинийн баяраар бидний уулздаг хамгийн хайр татам хүмүүсийн нэг тэд билээ. Олон бадаг ерөөл айлтган, амар мэнд асуух буурай нартайгаа учран золгох нь Сар шинийн баярын гол утга учир. 

Тэдэнд тохирох бэлэг: 

Нас өндөр хүндтэй буурай танайд зочлох юм биш биз? Тэдэнд төгс тохирох зөөлөн чанарын цагаан будааны иж бүрдлийг авдрынхаа ёроолд "хав дарахыг" зөвлөж байна. Ач зээ нараасаа нуугдан тольддог өхөөрдөм эмээ нарт таалагдах нь дамжиггүй. 

No automatic alt text available.

8. “Гоё” ах нар

Нагац, авга, хүргэн, хадам гээд тэд хэн ч байж болно. Тэдний онцлог бол "Күүл" буюу гоё ах нар. Тэд хөөрөг зөрүүлэн мэндчилж,  хөгжилдөн, биеэ барилгүй идээ будаанаас "урамтай" гэгч нь хүртдэг. "Гоё" ах нартай хамт даруулсан сэлфи танд байж л байгаа. 

Тэдэнд тохирох бэлэг:

Олон хүн бужигнах үед хэнд юу өгөхөө мэдэхгүй самгардах тохиолдол бий. Тэгвэл ямар ч эрэгтэй хүнд тохирох морьны найрлагатай гар, биеийн тосыг бэлэглэхээр зэхсэн байхад та алзахгүй. 

No automatic alt text available.

9. Өсвөр насны охид

Зочдоос арай зайдуухан сууж хамтдаа нууцхан яриа өрнүүлэх охидыг та анзаарсан уу? Цагаан сарын баяраар ч тэд үерхдэг хөвгүүнийхээ тухай дуусашгүй амттай яриагаа орхино гэж үгүй.  secret chat GIF by AnimatedText

Тэдэнд тохирох бэлэг: 

Гоо сайхандаа  эрт анхаарахаар зэхэж буй охидод ОМИ брэндийн анхилам үнэртэй гарын тос, эмчилгээний уруул өнгөлөгч бэлтгээрэй. Тэд таны бэлгийг үргэлж биедээ авч явж, нандигнан хэрэглэнэ гээд төсөөл дөө. 

No automatic alt text available.

10. Саяхан нярайлсан ээж нар

Гэр бүлээ батлуулсан юм уу, төрөөд удаагүй ээж нарт хайруулын таваг бэлэглэхээр төлөвлөж байгаа юм биш биз? Ээж нарт анхаарал халамжаа мэдрүүлэн Мойстэйж иж бүрдэл бэлэглээрэй. Өдөр шөнийн алинд ч хэрэглэж болох бөгөөд арьсыг чангалж, чийгшүүлж, өнгөлөг толигор болгох болно. 

No automatic alt text available.

БОНУС: “Тогоо барих” албан тушаалын эздэд  

Сар шинийн  арын албанд хүчин зүтгэгчид хэнд ч харагддаггүй хэр нь бүхий л идээ будааг бэлтгэдгээрээ "хийсэн нэргүй" үлдэх нь бий. Бүх хүн айлд зочлон, дайлуулж байхад ганцаараа гэртээ үлдээд дараагийн зочдоо угтахаар хүлээж ч байж болох юм. Гэрийн эзэд тэднээс "Бууз болж байна уу?" гэж асууж буйгаар нь танихад хялбар. 

Тэдэнд тохирох бэлэг: 

Арын албаны хүндтэй эрхмүүдэд хайр талархлаа мэдрүүлэн гүн чийгшүүлэгчтэй иж бүрдэл сонгоорой. Төмс арилган, мах татсан өдрүүдийн дараа тэд сайхан амрах эрхтэй биш гэж үү? 

Image may contain: 1 personImage may contain: one or more people

Дээрх бүх бэлгийн багцыг "Mild Cosmetics"-ийн бүх салбараас авах боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.02.27
Дээлтэй Уулзалтад дараа жил явах 7 шалтгаан
2
2018.02.27
БУУЗ хэзээд монголчуудын хувьд ТРЭНД хоол гэдгийг батлах 14 пост
3
2018.02.26
Цагаан сарын баяраар хүмүүсийн авсан хамгийн "ХОШИН" 11 бэлэг
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
28
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.