Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Удтал бодлоос тань үл гарах сэтгэл хөдөлгөм 10 ном

Энэ номын өгүүлж буй түүхүүд таныг өөрийн эрхгүй өөртөө татаж, больж чадахаа болиход хүргэнэ.


Ном бүхэн өөр өөр байдаг. Тэдгээрийн заримыг нь та сүүлчийн хуудас хүртэл эргүүлж дараа нь зүгээр л мартаж орхино. Харин зарим нь тантай хамт хичнээн сар ч байсаар л байх болно. Учир нь энэ номын өгүүлж буй түүхүүд таныг өөрийн эрхгүй өөртөө татаж, больж чадахаа болиход хүргэнэ. BrightSide сайт дээр тавигдсан номын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.

1. “The Lovely Bones” - Alice Sebold

14 насандаа цуврал алуурчинд алагдсан Сюзи охин. Тэрээр амиа алдсанаасаа хойш гэр бүл, найз нөхөд нь хэрхэн өөрчлөгдөж байгааг үхэл амьдрал гэх хоёр ертөнцийн зааг дээрээс ажих болно. Тэрээр өөрийг нь хөнөөсөн алуурчныг бариулахын тулд тэр ертөнцөөсөө хамаатнууддаа туслах болно.

2. “The Scorpio Races” - Maggie Steifvater

Арваннэгдүгээр сар бүр эхэлдэг Scorpio Races гэх уралдаанд дөрвөн удаагийн ялагч Шон Кэндрик, болон анх удаа орж буй Кэйт "Пюк" Коннолли нар эхний байрын төлөө өрсөлдөнө. Зарим нь үхэж ч болох хэрцгий уралдаанд тэр хоёрын нэг нь л ялах ёстой.

3. “The Thirteenth Tale” - Diane Setterfield

Маргарет Леа алдарт зохиолч Видагаас өөрийнх нь намтарыг бичихийг хүссэн захиаг авна. Хэдийгээр олон хүн “Miss Winter”-тэй ярилцлага хийхийг оролдож, өнгөрсөн үеийнх нь талаар илүү ихийг олж мэдэхийг хүсдэг ч тэрбээр амьдралынхаа түүхийг хэзээ ч илчилж байгаагүй.

4. “Norwegian Wood” – Haruki Murakami

...Би шөнөжингөө хөгжмийн дэлгүүрт ажиллаж байсан. Хүнд рок дуу эгшиглүүлэх мөч бүрт хиппичүүд болон гэрээсээ оргон зайлсан хүүхдүүд гадаа ирж дуулж бүжиглэн, эсвэл юу ч хийлгүй суудаг байсан. Би юу болоод байгааг ойлгохоо больсон. Тэгээд "Дэлхий дээр юу болоод байна вэ?" гэж бодсон. "Тэд үүгээрээ юуг илэрхийлэх гэж оролдоод байна вэ?”

5. “The Book Thief” - Markus Zusak

 Дэлхийн 2-р дайны үед Германы Мюнхен хотод амьдарч байсан Лизель Мемингер гэх охины түүх. Лизель бол ном хулгайлах хүслээ эсэргүүцэж чаддаггүй нэгэн. Тэрээр аавынхаа тусламжтайгаар ном уншиж сурч, үгсийн хүч чадлыг ойлгон ухаардаг.

6. “Neverwhere” - Neil Gaiman

Лондонгийн гудамжны дор ихэнх хүмүүсийн хэзээ ч зүүдэлж байгаагүй тийм л газар байдаг. Тэнд үг болгон маш хүчтэй байдаг бөгөөд хэрэв тэд хаалгыг онгойлгож чадах юм бол энэ ертөнцөд орж болно. Аюултай бас харанхуй энэ газар мангас, ариун гэгээнтэн, алуурчид, тэнгэр элчүүдээр дүүрэн байдаг.

7. “Perfume: The Story of a Murder” - Patrick Suskind

Патрик Зюскиндийн бичсэн энэхүү гайхамшигт роман анх 1985 онд Швейцарьт хэвлэгджээ. Энэ ном олон хэлээр орчуулагдсан бөгөөд дэлхийн шилдэг борлуулалттай ном юм. Нууцлаг, романтик энэхүү түүхийг уншигчид, шүүмжлэгчид бүгд сонирходог.

8. “Of Human Bondage” - William Somerset Maugham

Филип Каресын амьдрал тийм ч амар байсангүй. Эхлэлээсээ л бүтэлгүйтсэн харилцаа, өөрийн амьдралын утга учрыг олох гэсэн эрэл хайгуул, багадаа алдсан эцэг эхээ үгүйлэх зэрэг түүний дотоод зөрчлийг харуулна. Филип олон хүндрэл бэрхшээлийг даван туулж, өөрийн хүссэн амьдралаа бий болгохыг хичээсээр л...

9. “The Minds of Billy Milligan” - Daniel Keyes

Билли өглөө сэрэхдээ шоронгийн өрөөнд байгаагаа ухаарав. Гэтэл тэрээр хүчирхийлэл, дээрэм хийсэн гэж яллагдсан байжээ. Харин тэр ямар ч гэмт хэрэг үйлдээгүй болохоор ихэд цочирджээ. Тэр сургуулийн байшингийн дээврээс үсрэх гэж байснаа л хамгийн сүүлд санаж байв. Гэвч Биллиг үүнээс илүү цочирдуулсан зүйл нь тэр үүнийг 7 жилийн өмнө хийсэн байжээ.

 10. “The Cuckoo’s Calling” - Robert Galbraith

Нэгэн загвар өмсөгч дээд зэрэглэлийн орон сууцны тагтан дээрээсээ унаж үхсэн бөгөөд амиа хорлолтын зурвастай байжээ. Гэсэн ч түүний ах энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөлгүй хэргийг дахин нягтлахын тулд хувийн мөрдөгч Корморан Страйкыг хөлслөх болно.

Мэдээг бэлтгэсэн: Б.Мөнхбайгаль

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
26
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.