Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тавантолгойд “Sumitomo”, “Shenhua” болон MMC эргэн ирлээ

Сэтгүүлчид Ерөнхий сайдаас асуусан сонирхолтой цөөн асуултын хариу


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний багийнхан Засгийн газрын 100 хоногтой холбоотойгоор Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас олон асуулт асуусан. Сонирхолтой цөөн асуултын хариуг хүргэе. 

- Тавантолгой төсөлд өмнөх түншлэлтэй хийж байсан хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсон тухай мэдээлсэн. Засгийн газар өмнө нь нэлээд олон хэлэлцээр хийсэн байдаг шүү дээ. Тиймээс аль түншлэлтэй хийсэн хэлэлцээгээ үргэлжлүүлэх вэ? 

- Өмнө нь гэрээ хийх түншлэлээ сонгоод, Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээ хийж байсан(“Mongolian mining corporation”-ий түншлэлийг хэлж буй бололтой). Манай Засгийн газар хурдтай ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс өмнөх хэлэлцээрийг судалж үзэж байгаа. Гэхдээ алдааг нь залруулах хэрэгтэй шүү. 

- Төмөр замын төсөлд хаанаас санхүүжилт татах вэ?  

- Төмөр замын төслийг урагшлуулахын тулд хөнгөлөлттэй зээл авах бололцоо бий. Улс орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд манай төмөр замын төсөлд хөнгөлөлттэй зээл олгох хүсэлт ч тавьсан. Тавантолгойн төмөр зам болон уурхайн ашиглалтыг цогцолбороор нь явуулах ёстой. 

- Ам.долларын ханш найман шарга зах дээр 2360 төгрөгт хүрлээ. Яах хэрэгтэй вэ?  

- Өмнөх Засгийн газар “Сайн” гэх тодотголтой хөтөлбөрүүдийн хүрээнд асар их хэмжээний төгрөг эдийн засагт нийлүүлсэн. Санхүүгийн зах зээл рүү оруулсан мөнгө ам.долларыг чангалж байна. Энэ байдлыг манай Засгийн газар зогсоож, валютын ханшийг тогтворжуулсан. Одоо буулгах зам хайж байна. Валютын дотогшлох урсгалаа нэмэх шаардлагатай байна. Цөөн урсгалаар валют орж ирдэг шүү дээ. Экспортоо нэмэх хэрэгтэй байна. 

Сангийн яамнаас Хямралыг даван туулах хөтөлбөр танилцуулсан байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлвэл ам.доллар буугаад 2250 төгрөгт хүрэхийг үгүйсгэхгүй.  

- Төрийн өмчийн компани нэмж байгуулах уу?

- Ирэх жилүүдэд шаардлага гарвал төрийн өмчийн компани үүсгэж магадгүй. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаанд төр оролцох хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа. 

- Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг ил тодоор мэдээлж болохгүй юү? 

-Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт явуулсан. Ингээд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Зөрчлийг хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн.

- БНХАУ-аас авах 50 сая ам.долларын буцалтгүй тусламжаар газар чөлөөлөх тухай ярилаа. Барилгын салбарт хийнэ гэсэн үг. Гэхдээ та өмнө нь илтгэл тавьж байхдаа барилгын салбарын хямралыг нийлүүлэлтийн гаралтай гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр барилгын салбарт дахин хөрөнгө оруулалт хийх хэрэг бий юү? 

- Энэхүү буцалтгүй тусламжаар газар чөлөөлнө. Тэгэхээр барилгын борлуулалттай хамаагүй гэсэн үг. Барилгын салбарыг ипотекийн зээлийг үргэлжлүүлэх замаар дэмжинэ. 

- Ахмадын зээлийн хүүг бууруулах талаар та илтгэл тавихдаа дурдлаа. Мөн оюутнуудад хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн. Өмнөх Засгийн газар ч “Сайн” гэх тодотголтой хөтөлбөрүүд хэрэгжүүлж, бага хүүтэй зээл олгож байсан. Санхүүгийн салбарт ялгаатай хүүгээр зээл өгөх байдал газар авлаа. Үүнийг яах хэрэгтэй вэ? 

- “Сайн” гэх тодотголтой их сайхан хөтөлбөр хэрэгжиж байсан Та зогсоолоо гэж асууж байх шиг байна. Би бас “гоё” эсвэл “сайхан” гэдэг нэр өгөөд, Монголбанкнаас мөнгө хэвлүүлээд янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлээд байж болно. Гэхдээ надад эх орноо, эдийн засгаа гэсэн жоохон ч гэсэн сэтгэл байгаа учраас ингэж чадахгүй. Орон нутгийн сонгуулийн өмнө яг ийм зүйл хийж болох байсан. Гэхдээ энэ эдийн засаг хэчнээн гоё үгээр хэлээд хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөрийг дааж авч явах бололцоо алга. 

- “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахад мэргэжлийн талаас нь шаардлага тавьж байгаа юу?

-Тийм. Шаардлага тавьж байгаа. 

Сэтгүүлчид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компани авсантай холбоотой цөөнгүй асуулт асуусан. Энэ үед Ерөнхий сайд тун ерөнхий хариулт өгч байсныг хүргэе. 

 

- Засгийн газар байгуулагдсаныхаа дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Ажлын хэсэг байгуулсан. Тэд дүгнэлтээ танилцуулсан. Худалдан авалт хуулийн хүрээнд байгаа эсэхийг шалгаж тогтоохын тулд хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. 


- “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар манай Засгийн газар хийж болох бүх зүйлээ л хийсэн. Худалдаж авсан эх үүсвэр нь хууль ёсных байгаа эсэхийг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандсан байна. 


- “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчилсан гэж ярихаа болимоор байна. Бат болдод өөрийн эзэмшдэг 49 хувиа зарсан гэсэн үг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
14
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.