Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадын “Alibaba Group” хиймэл оюун ухаант робот бүтээжээ

Энэ бол хиймэл оюун ухаан хүний оюун ухааныг давсан анхны тохиолдол.


Хятадын “Alibaba Group” хиймэл оюун ухаант робот бүтээжээ. Роботод явуулсан судалгаагаар ой тогтоолтын чадамж нь энгийн хүнийхийг давсан байна. АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан ой ухааны тестийг энэхүү робот амжилттай давсан тухай "Bloomberg" мэдээллээ. 

Уг тестээр уншсан зүйлийг ойлгох роботын чадварыг үнэлэх туршилтын аргыг ашиглажээ. Ингэхдээ онлайн нэвтэрхий толь “Wikipedia”-гийн 500 гаруй өгүүлэлд тулгуурлан 100 мянга гаруй асуултыг бэлтгэж, туршсан байна. Энэхүү шалгалт нь роботын их хэмжээний мэдээлэл боловсруулах чадвар болон асуултад хариулт өгч чадах эсэхийг тодорхойлох ач холбогдолтой юм. Судалгааны үр дүнд хиймэл оюун ухааны ой тогтоолтын индекс 82.4 байсан бол түүний өрсөлдөгч иргэний үр дүн 82.3 байв. “Хиймэл оюун ухаан уншсан зүйлээ ойлгох даалгаврыг биелүүлж хүний оюун ухааныг давсан анхны тохиолдол” гэж "Alibaba group" мэдэгдэв.

Судалгааны хоёр дахь өдрийн туршилтаар хиймэл оюун ухааны ой тогтоолтын индекс 82.7 болж өссөн байна. Хиймэл оюун ухаан бол зөвхөн хүний бүтээсэн програм дээр ажиллахаас гадна үр дүнтэй бие даан суралцах чадвар болон анх програм дээр суулгагдаагүй үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай цогц систем юм.

Эх сурвалж:Tass.ru

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
42
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.