Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Цуст талст

Үүнийг олборлоход хоёр тэрбум зарцуулагдах бол худалдахад долоон тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ.


Хүчин чадал сайтай ачааны нэг машинд ачаад явчих хэмжээний, 120 сая карат буюу 24 тонн очир эрдэнийг хүн төрөлхтөн жил бүр олборлодог. Гэвч үүнийг  олборлоход хоёр тэрбум зарцуулагдах бол худалдахад  долоон тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Эрт цагт  их даралт, өндөр хэмийн үйлчлэлд орж, газрын давхаргын гүнд тэрбум жилээр дарагдан хэвтсэн чулуу өдгөө хамгийн үнэтэй гоёл, хамгийн тогтвортой хөрөнгө оруулалтын салбар, хамгийн хуучиршгүй авлига болтлоо адармаатай замыг туулсан билээ. 1888 онд Өмнөд Африкт байгуулагдсан,  олон улсын “Дэ бийрс” компани байгалийн алмазны олборлолт, боловсруулалтаараа дэлхийд толгой цохисоор ирсэн. Он удаан жил очир эрдэнийн зах зээлд өрсөлдөгчгүй ноёрхсон уг компаниас хатуу чанараас нь болж  үйлдвэрлэлд л ашигладаг асан алмаазыг толгой эргэм үнэтэй гоёл болгон хувиргасан түүх эхэлжээ.

Манай гаригийн өмнөд бусад тивд алмазны орд бий гэвэл, олон улсын хэмжээнд зээл өгөх, авах, өр дарах, зэвсгийн наймаа хийх хэмжээний найдвартай хөрөнгө, төлбөрийн хэрэгсэл болж, хэн нэгнийг хаадын хаан хэмжээнд хүргэн, харин заримыг нь тахир дутуу хүн болгох хэмжээний ид шидтэй зүйл гэдэгт нь итгэхэд бэрх. Очир эрдэнийг олборлосон түүх  Энэтхэгээс эхтэй. Манай эринээс өмнөөс  XYII зуун хүртэл  уг чулууны түүх Энэтхэгтэй холбоотой байв. Манай эриний өмнөх 326 онд Македоны Александр хаан Энэтхэгийг дайлаар мордсоны дараа очир эрдэнийн  тухай дэлхий даяар мэдсэн.

Эрт үед Энэтхэг очир эрдэнэ нийлүүлэгч хамгийн том улс байлаа.  Нутгийн өмнөд хэсэгт орших очир эрдэнийн  цооногоос олборлосон эрдэнэсийн нэлээд хэсэг сүм, бурхдад өргөх өргөл болж, бурхдад өргөсөн өргөлөөс илүү гарсан нь хаад, ханхүү, гүнж нарыг чимнэ. Холын Европоос ирсэн зочдыг нүд,  сэтгэлийг нь булаасан эрдэнэсийн тухай тэмдэглэл цөөнгүй. Олон зууны турш энэтхэгчүүд алмазыг олборлогч, нийлүүлэгч байсан бөгөөд  XVIII зууны эх гэхэд нөөц нь багасссан ноёрхол нь төгсөх тийшээ хандлаа. Гэлээ ч очир эрдэнийн  төлөөх тэмцэл  өөр улс, тивд халдварлаж эхэлсэн нь шинэ ордууд нээгдсэнийх байв. 1725 онд Бразил улсад очир эрдэнийн  шороон орд илэрсэн билээ. Олон тооны шороон ордоос олборлосон нэгдүгээр зэргийн өндөр чанартай очир эрдэнэс дэлхийн зах зээлд их гарснаар эрэлт багасаж, үнэ унаж эхэлжээ. Бразилийн ноёрхол төдөлгүй мөн л алдагдсан нь 1867 онд Өмнөд Африкийн улбар шаргал нэртэй  голын эргээс шинэ орд олдсонтой холбоотой. Өмнөд Африк төдийгүй энэ тивийн олон ард түмний хөгжлийн явцыг огт өөр чигт эргүүлэн, олон ард түмний хувь заяанд ул мөр үлдээсэн түүх эндээс эхэлсэн билээ. Өмнөд Африкийн анхны олдвор 10.75 карат очир эрдэнээс их хайгуул, их олборлолт эхэлсэн аж. Тэр үед 2000 орчим хараат бус хайгуулын баг Кимберли нэртэй ордод ажиллаж байсан бөгөөд  олборлосон түүхий эд Британи руу очиж, цаашаа засах, худалдахыг нь өөр хот рүү явуулж байлаа.

Очир эрдэнэ дагасан луйвар, хүчирхийлэл нь  хууль бизнесийн хамгийн залуу нь. Ордын эздээс очир эрдэнэ хулгайлах тохиолдол дундад зуунд Энэтхэгт ч, 1750-иад онд Бразилд ч, хожим Өмнөд Африкт  ч байсан. Очир эрдэнийг  нууцаар олборлох, худалдах нь хэдэн арван жилийн турш  аз хайсан хүмүүсийн  ажил байсаар ирсэн. Эрсдэл үүрч, өөрийн заль мэхэндээ найдсан адал явдал эрэгчид алмазыг хацартаа нуух, залгих нь энүүхэнд байлаа. Алмаз олборлох бүсийг бараг л  бөөнөөр хорих газар болгосон тэр үеэс л талст эрдэнэсийн цусан өнгө нийгмийн олон давхаргыг хамарч, бие биеэсээ хамааралтай дээрэм, луйвар, хүчирхийллийн тогтолцоог буй болгосон аж. Уурхайн ажилчдыг шалгах төхөөрөмж бий болсноор нохойг ч хулгайд оролцуулж эхэлжээ. Ажилчид очир эрдэнийг маханд боогоод нохойд өгч, зарим нь бүр шуудан зөөгч тагтааны хоолойд эрдэнэс нуухыг оролдсон удаа гарлаа.

Алиманд хэдэн ч сум зоож чадах мэргэн тэрбээр уурхайн хамгаалагч нартай мөрийцөж, модонд зоосон байр руу бууддаг аж. Гэтэл овжин эрийн суманд багахан хэмжээний алмазууд байсан бөгөөд уурхайгаас гарсныхаа дараа модонд үлдсэн сумнаас очир эрдэнээ авдаг байсныг хожим илрүүлсэн гэдэг. Мэдээж тэд азтай нь, харин эз нь татсан жижиг хулгайч нар хамгаалагч нарт баригдвал амиа алдана. Алмазаар зэвсгийн наймаа хийх, мөнгө угаах, алан хялах бүлэглэл санхүүжүүлэх, авлигын сүлжээ бий болгох зэрэг талст чулууг хиртүүлэх олон үйл ажиллагаа бий.

Харин одоо очир эрдэнэ хэмээх үнэт чулуу олон улсын зах зээлд шинэ өнгө, өөрчлөлт оруулж, даяарчлал, далд эдийн засаг болоод алан хядах үйл ажиллагаатай тэмцэхэд улс орнууд хамтран ажиллаж, ард түмэн хийгээд тусгаар улсын эрх ашгийг хамгаалдаг боллоо. Гоёл чимэглэлийн болон техникийн зориулалттай гэсэн хоёр байдлаар алмазны борлуулалт төрөлжиж, эрэлт ихтэй, үнэ нь зогсолтгүй өсдөг гэсэн утгаараа хөрөнгө  оруулалтын найдвартай талбар болж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 26 оронд алмаз олборлодог, шинэ орд газрын хайгуул хаа сайгүй өрнөж байна. Африкийн Ботсван, Ангол, Конго, Орос, Австрали, алмазны олборлолтоороо тэргүүлдэг бол байгалийн очир эрдэнийг засаж бриллиант болгох салбарт харин АНУ, Бельги, Энэтхэг, Израиль тэргүүлж буй. Түүнээс гадна алмазыг тив улс дамжуулахгүйгээр эх оронд нь засаж эхэлснээр эрдэнэсийн их ашгаас зөвхөн дуслаар нь амиа зогоож буй хэдэн зуун мянган иргэний эрх ашгийн тухай яриа өрнөх хөрс бүрэлдэж эхэллээ.

Алгуурхан эхэлж буй ч киноноос харж, зохиолоос уншдаг өр өвтгөм мянга мянган түүх амар сайхан жаргах  зам эхэлж байна гэж өөдрөгөөр харах л үлдлээ.

Орчуулсан Х.Инга 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
7
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.