Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тэрүнофүжи тэмцээнээс гарлаа

50 хувийн амжилт үзүүлээгүй тохиолдолд бусад бөхчүүдийн амжилтаас хамааран, жюүрёод унаж болох юм.


Озэки асан Тэрүнофүжи өнөөдрөөс Хацү башёг орхиж байна. Өнгөрсөн тэмцээнд ч тэмцээний голоос гарч, 3 жилийн дараа маэгаширад унасан билээ. Энэ тэмцээнд эхний хоёр өдөр дараалан унаж, гэмтэл нь бүрэн эдгээгүй байгаа нь харагдсан.

Исэгахама ояката “Эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэж байгаа. Барилдах боломжгүй. Гэхдээ өвдөг, тохойны хуучин бэртэл нь биш. Дотор эрхтэний асуудалтай юм шиг байгаа. Боломж гарвал башёгийн дундаас барилдах болно” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Банцүкэ нь зүүний 10-т байгаа тул 50 хувийн амжилт үзүүлээгүй тохиолдолд бусад бөхчүүдийн амжилтаас хамааран, жюүрёод унаж болох юм.
Озэки байсан бөх жюүрёод унасан тохиолдол гурав байдаг. Дайжюү 1977 онд жюүрёод унаж, дараагийн башёд нь эхний 4 өдөр унаад зодог тайлсан бол Миябияма 2013 онд жюүрёод унаад 3-12 үзүүлэлттэй мөн зодог тайлж байлаа. Харин Барүто жюүрёод унах нь тодорхой болонгуут зодог тайлж байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
48
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.