Хайх зүйлээ бичнэ үү

мин

БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ

У.Хүрэлсүх, Ким Ён Жүү нар өглөөний зоог барив.




БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 

2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад  хэрэгжүүлэх боломжтойг хэллээ. 

БНСУ энэ системийг Камбож, Вьетнам зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээллийн сан бий болсноор ажил хайгч цахим орчинд төдийгүй гар утсаараа БНСУ дахь ажлын байрны талаарх мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч авах боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
46
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.