Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бэлгийн дарамт үзүүлсэн засуулыг шийтгэлээ

Сүмогийн холбооноос энэ асуудлыг авч хэлэлцэн, Ицүо Ноүчид гурван башё өнжих шийтгэл оноолоо.


Өнгөрсөн жилийн өвлийн тойргийн барилдааны үеэр ахмад засуул залуу засуулд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гарсан билээ. Миягино дэвжээнд харьяалагддаг засуул, 58 настай Ицүо Ноүчи өнгөрсөн 12 дугаар сарын 16-нд залуу засуулыг тэврэн авч үнссэн байна. Окинавад болсон тойргийн барилдааны үеэр засуулууд ууж, ахмад засуул согтсон тул нэг залуу өрөөнд нь хүргэж өгөхөөр авч явжээ. Гэвч өрөөндөө орсон хойноо ахмад засуул залууг тэврэн, хэд дахин хүчээр үнссэн аж. КИОДО агентлагийн мэдээлснээр Ноүчи залуугаас хэдийнэ уучлал гуйсан ч өөрөө согтуу байсан тул юу хийснээ санахгүй байна гэж ярьжээ.

Сүмогийн холбооноос энэ асуудлыг авч хэлэлцэн, Ицүо Ноүчид гурван башё өнжих шийтгэл оноолоо. Мөн энэ үеэр түүнд цалин өгөхгүй байхаар шийдвэрлэжээ. Ицүо Ноүчи хэдийнэ халагдах өргөдлөө өгсөн боловч Сүмогийн холбооноос шийтгэлийн хугацаа дуустал өргөдлийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
46
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.