Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 онд ИЛҮҮ ОЛОН НОМ уншихын тулд хийж болох 14 зүйл

Goodreads дээр энэ онд хэдэн ном уншмаар байгаагаа тэмдэглэж болох тусдаа хэсэг гарсан байна лээ.


1. Яг хэдэн ном уншмаар байгаагаа яг таг бичих. Гол нь өөрийгөө хэт шахсан тоо тавих хэрэггүй.

Goodreads дээр энэ онд хэдэн ном уншмаар байгаагаа тэмдэглэж болох тусдаа хэсэг гарсан байна лээ. ЭНД ДАРЖ туршаад үзээрэй. 

2. Өдөрт хэдэн хуудас унших вэ гэдгээ тооцоолох.

Дор хаяж 20 нүүр уншина даа гэдэг ч юм уу тодорхой хэмжээ заавал та маш амжилттайгаар номоо дуусгах боломжтой болно.

3. Өдрийн аль цаг өөрийн чинь хувьд ном унших хамгийн тохиромжтой үе болохыг мэдэж авах.

Зарим хүмүүс орой унтахынхаа өмнө, эсвэл зарим нь өглөө гээд янз бүр байдаг. Та үүнийгээ олж мэдэж чадвал бусад үед өөрийгөө шахах хэрэггүй болно.

4. Гэртээ ном уншихад тохиромжтой орчинг бүрдүүлэх.

Ном нүдэнд харагдаж байх тусмаа л унших хүсэл их төрүүлнэ. Уншихад таатай бөгөөд тухтай орчин бүрдүүлж, номоо эмх замбараатай байлгавал та илүү хурдан унших болно.

5. Номын сангийн карттай бол. ЯГ ОДОО.

Та номын санд карттай болбол хамаагүй идэвхтэй байх боломжтой. Бас хайгаад олдоггүй ховор нандин номыг ч унших боломжтой шүү.

6. Байнга ном авч яв.

Хаашаа ч явсан цүнхэндээ байнга номтой яв. Авсаархан, жижиг ном бол бүр сайн. Танд аливаа зүйл хийх цаг зав ч их гарч магадгүй тул тэр үеийг ашиглах хэрэгтэй.

7. Утсаараа ном унших боломжтой.

Хэрэв ном авч явах боломжгүй бас хүндрэлтэй байвал утсан дээрээ унших боломжтой шүү. Эсвэл Kindle ашигласан ч болно.

8. Аудио ном сонсож эхлэх.

Та эргэн тойронд их явдаг, машин барьдаг гээд ном унших боломжгүй байгаа бол аудио ном сонсож болно.

9. Хуучин ном худалдаж авах.

Хуучин ном цаанаа л нэг унших сэдэл төрүүлэм байдаг. Заримдаа та маш ховор гоё номыг хямдаар олох ч боломжтой байдаг.

10. Найзуудтайгаа номын клуб эхлүүлэх.

Энэ сард энэ номыг уншиж дуусгацгаая гэж бусдыг уриалан, хамтдаа эхлүүлэх нь маш сайн түлхэц болж өгнө шүү.

11. Эсвэл олон нийтийн сүлжээн дээрх ном уншигчдын группт нэгдэх.

Ном ярьж, хэлэлцэж байдаг олон групп бий. Тэдний постууд маш хэрэгтэй байдаг шүү. Бас янз бүрийн ном зарах хүмүүс ч бий. Ер нь л ашигтай зүйл шүү.

12. Ном солилцон унших үдэшлэг зохиох.

Найзуудтайгаа номоо солилцож унших нь маш урамтай. Дараа нь тэдгээр номынхоо тухай ярилцах боломжтой шүү дээ. Тэгээд ч өөрт байхгүй боловч гоё сайхан номуудыг унших алтан боломж шүү.

13. Киног нь гарахаас өмнө номыг нь унших.

Бид танд "Кино нь гарахаас өмнө амжиж унших 19 ном" гэх мэдээллийг хүргэж байсан. Та киног нь гарахаас өмнө амжиж номыг нь уншиж болох юм.

14. Хүсээгүй номоо уншихаа болихоос санаа зовох хэрэггүй.

Хэрэв таны уншиж эхлүүлсэн ном таалагдахгүй байгаа бол шууд л боль. Яршиг л байна. Оронд нь өөрт тохирох номоо эртхэн эхлүүлж байсан нь дээр биз дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.