Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Инстаграм: Эрчүүдийн хөтөлдөг хамгийн алдартай 10 ХАЯГ

Загварын блоггерууд яагаад заавал эмэгтэй байх ёстой гэж?


Хувцас загвараар өөрийгөө илэрхийлэхийг хүсч зорьдог ч "дагачихмаар" эрэгтэй блоггер хайж олох хүндрэлтэй байдаг уу? Тэгвэл дэлхийн өнцөг булан бүр дэх загварлаг залуусын хөтлөн явуулдаг хамгийн алдартай хуудсуудыг санал болгож байна. 

1. My BelongingMy Belonging

Лос-Анжелес хотын иргэн Томми Лэй өөрийн давтагдашгүй загвараар олон нийтэд хэдийн танигджээ. Минимал, цэгцтэй боловч загварлаг төрх бүрдүүлэхийг хүсвэл түүнийг дагахаа мартуузай. 

2. Bryan Boy

Bryan Boy

Тэр сүүлийн үед эрэгтэй эмэгтэй хосолсон "саармаг" хувцаслалтаараа алдаршаад байна. Өөр хэн ч өмсөөгүй цор ганц загвар, дүр төрх бүрдүүлэхийг хүсвэл түүнээс "будаа идэж" болох юм.

3. HeSpoke Style

HeSpoke Style

Илүү дэгжин, насанд хүрсэн "эр хүн шиг" хувцаслахыг хүсвэл түүнийг дагаарай. Брайн Сакава  "HeSpoke Style" нэрээр хуучны онцгой төрхийг орчин цагийн загвартай хослуулсан өөрийн хуудсаа хөтөлдөг. 

4. Four Pins

Four Pins

Эрэгтэй, эмэгтэй аль ч насныханд зориулан өдөр тутмын болон гоёлын хувцаслалтын санаа сэдэл өгөх зорилготой инстаграм хаяг.

5. Scout Sixteen

Scout Sixteen

Хаягийг Жастин Ливингстон гэх залуу хөтөлдөг бөгөөд өөрийн өдөр тутмын хувцаслалтын зургаа оруулдаг тул хаяг нь байнга шинэчлэгддэг. Түүний дэгжин цүнхний цуглуулгыг онцлууштай. 

6. Gentlemen's Brim

Gentlemen's Brim

Вашингтон хотод амьдардаг хэд хэдэн залуусын хамт хөтөлдөг хуудас. Өдөр тутмын, гоёлын, албан ёсны зэрэг олон төрлийн хувцаслалтын зургууд бий. 

7. I Am Galla

I Am Galla

"Өндөр, царайлаг, бас загварлаг... Гэвч энэ бүхний ард зөвхөн фэйшн л бий" гэж тэр хэлжээ. Боловсон залуусын дагууштай хуудас. 

8. Closet Freaks

Closet Freaks

Антони Урбано дэгжин өнгө загвар, хээний зохицлыг хослуулж чаддаг. Энгийн зүйлийг хэрхэн уусгах талаар түүнээс суралцаж болох юм.

9. One Dapper Street

One Dapper Street

"Эрэгтэй хүн энгийн байх тусмаа гоё" гэж тус хуудсыг хөтлөгч хэлжээ. Илүү хөнгөн, эрэгтэйлэг өнгийг сонгодог бол түүнийг дагаарай.

10. This Fruit

This Fruit

Сеан Сантиаго зөвхөн хувцаслалтаасаа гадна амьдралын хэв маяг бүхий зургууд нийтэлдгээрээ онцлог. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
2
4 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
3
5 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
32
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.