Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзав

Азийн сангийн шинээр томилогдсон суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.


Нийслэлийн Засаг дарга С.Батболд Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд  “Азийн сан 2012 оноос НЗДТГ-тай хамтран ажиллаж, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”, “Хотын засаглал”, “Хог хаягдал ба цаг уурын өөрчлөлт”, “Төрийн албанд ил тод байдлыг нэмэгдүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Тиймээс цаашид засаглалыг бэхжүүлэх, сайн засаглалыг дэмжих чиглэлээр урьд бий болгосон харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллахад бэлэн байна. Азийн сантай Улаанбаатар хот нягт хамтын ажиллагаатай ажилладаг. Хотын зүгээс хотын засаглалыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Түүнчлэн Азийн сан Улаанбаатар хотыг олон улсын тавцанд гаргахад туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулж байгаа. Үүнд маш идэвхтэй оролцдог. Энэ жил уг форумыг хамтран зохион байгуулахаа энэ удаад ярилцлаа. Шинээр томилогдсон суурин төлөөлөгч нь хотын засаглалаар мэргэшсэн, Монгол Улсад олон удаа ирж ажиллаж байсан туршлагатай хүн учраас шууд ажилдаа орсон байна. Тиймээс хамтарч ажиллахад таатай байх болно" хэмээн онцлов.

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг “Азийн сан нь яг одоогоор НЗДТГ-тай хамтраад хоёр үндсэн том төслийг хэрэгжүүлж байгаа. “Хотын засаглал” төсөл нь Швейцарийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байна. Хотын албан хаагчдын чадавх, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, төрийн үйлчилгээг хороодын түвшинд хүргэх гол зорилготой төсөл юм. Төслийн хүрээнд 3000 гаруй төрийн албан хаагчийг сургасан байгаа. Хоёрдахь гол төсөл бол “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдин төв” юм. Энэ төв бизнес эрхлэх сонирхолтой, бизнес санал, санаачлагатай, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан сургалт, ганцаарчилсан зөвлөгөө, инкубатор хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Нээгдсэнээсээ хойш 2 жилийн хугацаанд 4000 гаруй эмэгтэйг үйл ажиллагаандаа хамруулсан байна. Миний хувьд Азийн сангийн суурин төлөөлөгчөөр ажиллах болсондоо баяртай байгаа. Цаашид НЗДТГ-тай олон талд үр дүнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уулзалтад НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Азийн Сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч Диана Фернандез, Азийн Сангийн төслийн менежер Н.Амарзаяа болон бусад албаныхан оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
38
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.