Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

XXI зууны хамгийн шилдэг 15 ЛГБТ кино

Танд таалагдах бүтээлүүд.


XXI зуун гарахад ЛГБТ төрлийн кино аажим аажмаар эрчийг авч, олон нийтэд илүү их хүрч эхэлсэн билээ. Тийм бол хамгийн шилдэг кинонуудтай нь танилцвал ямар вэ? Taste of Cinema танд санал болгож байна.

1.  Call Me By Your Name (2017)

Найруулагч Лука Гуаданьино өнгөрсөн оны дуулиант кинонуудын нэгийг найруулсан юм. Үйл явдал 1983 оны нарлаг зунд өнгөрөх ба зураглал, дуу хөгжим нь таныг зуны улирлыг эрхгүй санахад хүргэнэ. Гол дүрийн жүжигчдийн сонголт болоод хувцас, өнгө гээд таны сэтгэлийг хөдөлгөх зүйл уг кинонд олон бий.

2. Moonlight (2016)

Барри Женкинс мөн л 2016 онд гарсан хамгийн хүчирхэг кинонуудын нэгийг найруулжээ. Өөрийгөө эрж хайх, олох гэсэн оролдлого болоод их тэмцлийн дунд өсөж буй хүүгийн амьдралыг харуулна. Энэ бол итгэл найдвар, тайвшралын дуудлага, илгээмж болсон кино юм.

3. Carol (2015)

Тодд Хейнс уг киногоо Патриша Хайсмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. Энэ бол 1950-аад оны үеийг харуулах содон кино ба эмэгтэй хүний нэг нэгэндээ татагдах мэдрэмжийг уран яруу үзүүлсэн бүтээл юм. Гол дүрийг Кэйт Бланшетт болон Луун шивээст охин киноны гол дүр болох Рүни Мара нар бүтээсэн.

4. The Summer of Sangaile (2015)

Эмэгтэй найруулагч Аланта Кавайта мөн л зуны нарлаг өдрүүдийг санагдуулам дулаан мэдрэмж өгөх киног найруулжээ. Голын эргээр зугаалж, дугуй унаж, тамхи татан хөлчүүхэн алхаад л... Хайр гэдэг дурласан нэгнийгээ илүү дээр хүн болгох бөгөөд, хамтдаа сайн сайхан хором мөч бүрийг мэдрэх билээ. Та энэ киноноос сайхан мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна.

5. Blue is the Warmest Color (2013)

Хүмүүсийн дунд хамгийн алдартай кинонуудын нэг болох “Blue is the Warmest Color” нь нийт гурван цаг үргэлжилдэг. Абделлатиф Кешишийн хамгийн алдартай кино. Гурван цагийн турш таныг уйдаахгүй, бас сэрэл мэдрэмжийн олон өнгө аясыг мэдрүүлэх болно.

6. Brokeback Mountain (2005)

Энг Лий хэмээх лут найруулагчийн тухай та мэдэх л байх. Түүний бүтээлүүд ямагт хүмүүсийн сэтгэлд хүрдэг. Тиймээс ч та энэ киног үзээгүй бол заавал үзээрэй. Олон хүмүүсийн ярьдаг, гүн сэтгэгдэл үлдээсэн кино шүү.

7. Stranger by the Lake (2013)

Уг жагсаалтад орсон гурван Франц киноны нэг болох уг киног найруулагч Ален Гироди 2013 онд найруулан хүргэсэн юм. Энэ бол зүгээр ч нэг энгийн хайрын түүх биш бас л зэвүүн хийц бүхий өвөрмөц үйл явдалтай кино юм. Та үзээд ойлгоно оо.

8. Laurence Anyways (2012)

Хувьдаа миний хамгийн их дурлан үздэг кинонуудын нэг. Найруулагч Хавьер Долан “I Killed My Mother”, “Mommy” зэрэг алдартай бүтээлүүдийг найруулж байсан юм. Энэ бол хамгийн хүчирхэг, нөлөө бүхий кинонуудын нэг ба тухайн үед төрсөн сэтгэгдэл тань хэзээ ч арилахгүй.

9. A Fantastic Woman (2017)

Трансжендер сэдвийг хамгийн сайн хөндөж чадсан кинонуудын нэг. Себастьян Лелио гол дүрдээ Даниела Вегаг тоглуулсан ба энэ түүний тоглосон анхны кино юм. Берлиний кино наадмаас хоёр том шагнал хүртсэн бөгөөд Оскарт баталгаатай өрсөлдөх жүжигчин хэмээн нэрлэгдээд байна.

10. Being 17 (2016)

Андре Тешинегийн уг кино ирж буй шинэ үеийн давалгааны эхлэлийн бас нэгэн төлөөлөл гэж нэрлэгдэж болно. Уг кинонд бие биенээ үнэн голоосоо үзэн яддаг хоёр хүүгийн тухай гарна. Мэдээж 17 настай. Уг кино удаан, зөөлөн хэмнэлтэй агаад мэдрэмжийг маш ойлгомжтой, бодитоор хүргэх болно.

11. God’s Own Country (2017)

Франсис Лигийн найруулсан уг кино маргаангүй Их Британийн 2017 оны шилдэг кинонуудын нэг ба маш том нөлөө үзүүлсэн бүтээл юм. Уг кино ширүүн дориун бас ямар ч нууж хаах зүйлгүй, догдлом хүнд мэдрэмжийг төрүүлэн үлдээх болно.

12. The Duke Of Burgundy (2014)

Питер Стриклендийн маш өвөрмөц, тэс ондоо мэдрэмж өгөхүйц бүтээл. Барокко үеийн загвараар кино зураг авалтыг хийсэн ба таны төсөөлөөгүй зохиолыг кино бүтээл болгосон юм. Энэ бол зөвхөн эмэгтэй хүмүүс л амьдардаг ертөнцийн тухай.

13. Mulholland Drive (2001)

Дэвид Линчийн гоц бүтээл. Нуар кино болон сюрреализм хослуулсан шилдэг бүтээлүүдийн нэг. Кинонд шигтгэн оруулсан санаа, төсөөлөл болон бодит байдлын ертөнц зэрэг олон гайхалтай зүйлийг багтаасан ба 2000-аад оны шилдэг кинонуудын нэг.

14. Weekend (2011)

Эндрю Хей хэсэгхэн л зураглалаар ихийг өгүүлэх чадвартай найруулагч. Үүний дараа “45 Years” гэх кино гарсан ба мөн л багахан хугацаатай зураглалаар гайхалтай мэдрэмж өгч чадсан юм.

15. The Handmaiden (2016)

Пак Чан Вук бол Солонгосын лут найруулагч агаад кино болгон нь дуулиан тарьдаг нэгэн. Түүний сүүлийн үеийн бүтээл болох “The Handmaiden” хүмүүсийг жинхэнэ ангайлгаж чадсан бүтээл болсон билээ. Нарийн ур хийц, өнгө дүрс, зураг авалт болоод зэвүүн түүхүүд нь, мөн толгой эргүүлэм гайхалтай зохиол нь танд заавал таалагдана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.