Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Далайн дээрэмчний сүнстэй гэрлэсэн бүсгүй

Одоо тэр нөгөө ертөнцөөс нөхөр олохыг хүссэн эмэгтэйчүүдэд зориулсан ном бичиж байгаа гэнэ.


Их Британийн 45 настай эмэгтэй XVIII зууны эхээр нас барсан Хаитийн далайн дээрэмчинтэй гэрлэлтээ батлуулжээ. Эр нөхөр нь аль эрт энэ ертөнцийг орхин одсон ч бүсгүйг энэ асуудал огт зовоосонгүй.
Аманда Тиг (Amanda Teague) хэмээх энэ эмэгтэй эрчүүдэд урам хугарсан нэгэн. Өв тэгш эр хүн хайж залхаад ийнхүү 300 жилийн өмнө цаазлуулсан гэмт хэрэгтэнтэй гэрлэсэн хэрэг.

Аманда далайн дээрэмчин Жек нарын “харилцаа” 2014 онд эхэлжээ. Орондоо хэвтэж байсан Аманда гэнэт дээрэмчний эрч хүчийг мэдэрсэн гэнэ. Удалгүй сүнсэнд дурлаж, хамт болзоонд яван, тэр байтугай хэд хэдэн удаа муудалцан, салаад авсан гэнэ.

“Бид маш ойр дотно болсон. Түүний талаар ихийг мэдэх тусмаа би Жекэд татагдаж байлаа. Нэг удаа тэр надад “Бид хамт байж болно” гэж хэлсэн юм. Урьд нь би амьд хүн, сүнс хоёрын харилцааны талаар огт мэддэггүй байсан” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Хэдийгээр Аманда нөхрөө нэг ч хараагүй ч түүнийг Жонни Деппийн бүтээсэн ахмад Жектэй адилхан гэж төсөөлдөг.
Хэдэн жил “үерхсэний” эцэст Аманда завь хөлслөн, далайд гарч, Жектэй албан ёсоор гэрлэсэн юм. Хуримандаа зөнч дуудсан, Жекийн сүнстэй холбоо тогтоож, Жек ч зөвшөөрч байна гэж хэлсэн.
Одоо тэр нөгөө ертөнцөөс нөхөр олохыг хүссэн эмэгтэйчүүдэд зориулсан ном бичиж байгаа гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
7
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.