Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Роналдиньо зодог тайллаа

Роналдиньо албан ёсны тоглолтод 2015 оноос хойш гараагүй ч зодог тайлаагүй хэвээр байсан юм.


Бразилийн алдарт хөлбөмбөгч Роналдиньо энэ сарын 16-нд албан ёсоор зодог тайлжээ. Түүний ах Роберто де Ассис “Globo Esporte”-д ярилцлага өгөхдөө “Ронни зодог тайлсан. Энэ жилийн ДАШТ-ий дараа бид сайхан арга хэмжээ зохион байгуулах болно. Европ, Ази, Бразилид хэд хэдэн ёслол хийнэ. Мэдээж Бразилийн шигшээ багийн тоглолт ч болно” гэж ярьсан байна.

Роналдиньо албан ёсны тоглолтод 2015 оноос хойш гараагүй ч зодог тайлаагүй хэвээр байсан юм. Тэрбээр “Флуминенсе”, “Керетаро”, “Атлетико Минейро”, “Фламенго”, “Милан”, “Барселона”, “ПСЖ”, “Гремио” багуудад нийт 513 тоглолтод оролцож, 190 бөмбөг оруулж байлаа. “Барса”-д Испанийн хошой аварга болж, Аваргуудын лигт түрүүлж, “Милан”-д байхдаа Италийн аварга болж байлаа. Гэхдээ түүний хамгийн том амжилт бол дэлхийн аварга. Ронни 2002 онд Бразилийн шигшээ багтай хамт дэлхийд тэргүүлж байлаа.
2005 оны Европын шилдэг хөлбөмбөгч, ФИФА-гийн оны шилдэг тоглогчоор 2004, 2005 онд шалгарч байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
38
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.