Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ж.Чинбүрэн: Энэ бол Монгол Улсын мэс заслыг Олон улсад хүлээн зөвшөөрсний баталгаа

Түүнийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзав.


Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн эх орондоо ирлээ. Түүнийг эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхэнийг хүслээ.
Тэрбээр Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүний өргөмжлөлийг  гардан авсан юм.

Ингэсэнээр Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүнээр тодорч байна. 2004 оноос Францын мэс заслын арга, техникийг монголдоо төдийгүй гадаадад нэвтүүлсэн мөн элэгний төвд байрласан төвөгтэй хавдрын тайралтыг хялбаршуулсан, Монгол улс мэс заслыг санхүүгийн хязгаарлагдмал орчинд элэг, нойр булчирхайн хавдрын мэс заслыг амжилттай, үр дүнтэй сайн хийсэн хэмээн хүндэт гишүүний гэрчилгээ гардуулжээ.   

Ж.Чинбүрэн “1731 онд байгуулагдсан Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүн болсондоо маш их баяртай байна. Дэлхийн нэр хүндтэй, урт удаан түүхтэй, уламжлалтай, мэргэжлийн байгууллагад хөөцөлдсөөр байгаад үнэлүүлнэ гэсэн ойлголт байдаггүй юм. Тус академийн мэргэжлийн Өндөр зөвлөлийн шийдвэрээр өргөмжлөгддөг. Энэ амжилт спортоор бол Олимпийн алтан медаль бөгөөд олимпийн медальтай дүйцэхүйц шагнал. Энэ бол Монгол улсын мэс заслыг ОУ-ын түвшинд хүлээн зөвшөөрсний баталгаа билээ. Энэ баярт явдлыг тохиолдуулан Монголын үе үеийн мэс засалчиддаа халуун баяр хүргэе” гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
38
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.