Хайх зүйлээ бичнэ үү

мин

Долорес О'Риордан буюу учир битүүлгээр амиа алдсан дуучид

Түүний үхлийн шалтгааны талаар албан ёсны мэдээ гараагүй байна.


“The Cranberries” хамтлагийн ирланд дуучин Долорес О'Риордан өчигдөр 46 насандаа хорвоог орхилоо. Түүний үхлийн шалтгааны талаар албан ёсны мэдээ гараагүй байна. Ямар ч гэсэн нөхрөөсөө салсны дараа гутралд орсон байсан нь тодорхой болжээ.
Ингээд тодорхойгүй байдалд амиа алдсан дуучдыг танилцуулья.

Эллиот Смит

Дуугаараа “Оскар”-т нэр дэвшиж явсан Смит хайртай бүсгүйтэйгээ муудалцаад цээжиндээ хоёр удаа хутга зоож, хэдэн цагийн дараа эмнэлэгт нас барсан билээ. Задлан шинжилгээ хийгээд ч тэр өөрийгөө үнэхээр хутгалсан эсэхийг тогтоож чадаагүй байна.

Жимми Хендрикс

28-хан насалсан ч дэлхийн хамгийн агуу гитарчдын нэг болж чадсан эрхэм. Түүний үхлийн талаар маш олон цуурхал гарсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг зөрөх зэргээр одоо ч шалтгаан нь тодорхойгүй.

Женис Жоплин

Блюз хөгжмийн цагаан арьст од, рок хөгжмийн түүхэн дэх хамгийн шилдэг дуучдын нэг. Мөн л тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан.

Жим Моррисон

The Doors хамтлагийн ахлагч, дуучин Моррисон рок хөгжмийн түүхэнд тод мөр үлдээсэн хүн. Түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан гэдэг ч задлан шинжилгээ хийгээгүй тул алагдсан байж магадгүй гэсэн цуурхал гарсан.

Курт Кобейн

Nirvana хамтлагийн дуучин, гитарчин түүнийг амиа хорлосон гэдэг ч алуулсан гэсэн таамаглал байсаар байгаа.

Эми Уайнхаус

2000-аад оны шилдэг дуучин бүсгүй архи хэтрүүлэн ууснаас 27 настайдаа нас барсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
37
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.