Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Фэйсбүүк" компани 150 гаруй ажлын байранд дадлагажигч авч байна

Зуны амралтаараа "Facebook"-т ажиллах боломжтой.


Олон улсын хамгийн том нийгмийн сүлжээ бол яах аргагүй фэйсбүүк билээ. Тэгвэл "Фэйсбүүк" компани олон улсын оюутан залуус, залуу мэргэжилтнүүдэд зориулан 29 салбарын 150 гаруй ажлын байранд дадлагажих хөтөлбөрийг зарлажээ. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын чадварлаг багийнхантай хамтран ажиллахаас гадна хэлний мэдлэгээ дээшлүүлж, бие даан шийдвэр гаргаж, хувийн карьераа өргөжүүлэх боломжтой. 

Шалгуурт тэнцсэн залуус дата инженер, олон нийтийн харилцаа, сүлжээний аргачлал, дотоод сүлжээний инженер, график дизайн, менежмент болон технологийн бүхий л салбарын ажлын байруудад дадлагажих юм. (Хэрэв та амжилттай ажиллавал тус компаниас ажлын хүсэлт ч өгөх боломжтой)

Image result for facebook internship summer 2018

Салбар бүрээс хамааран тавигдах шалгуур өөр байна. Жишээ нь, дата инженерийн мэргэжлээр дадлагажих бол дараах шалгуурыг давах шаардлагатай. Үүнд,

-Python болон Java програмын анхан шатны мэдлэгтэй

-SQL-ийн ур чадвартай 

-Дата системийн талаар суурь ойлголттой

-Хурдан шалмаг, багаар ажиллах чадвартай

-Компьютерийн инженерчлэл, мэдээлэл технологи, менежмент, математик, статистик судалгаа зэргээр бие даан суралцах сонирхолтой. /Өмнө нь энэ чиглэлээр судалгааны ажил хийж байсан бол давуу талтай/ 

Нийт ажлын байруудын танилцуулга, шалгуурын мэдээллийг эндээс авна уу. 

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
49
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.