Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Чи юу өмссөн байсан юм?”: Бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болсон үзэсгэлэн

Хүн хүссэнээ л өмсөх болно. Өөрт таалагдсан хувцсаа өмссөнөөрөө өөрийг нь доромжилж бах таваа хангах зөвшөөрлийг бусдад өгсөн хэрэг болно гэж үү? Яав ч тийм биш.


Бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэний дараа зарим хүмүүс хохирогчоос хамгийн зүрх зүсэм асуулт асуудаг нь “Чи юу өмсөөд явж байсан юм?”. Хүн хүссэнээ л өмсөх болно. Өөрт таалагдсан хувцсаа өмссөнөөрөө өөрийг нь доромжилж бах таваа хангах зөвшөөрлийг бусдад өгсөн хэрэг болно гэж үү? Яав ч тийм биш. Энэ бол хамгийн өрөвдөлтэй бодлуудын нэг юм. Мөн ийм төрлийн хэрэг зөвхөн задгай, богино хувцастай байхад ч үйлдэгддэггүй гэдгийг уг үзэсгэлэн баталсан юм.

Уг үзэсгэлэн Канзас хотын их сургуулийн танхимд гарсан ба хүчирхийллийн тухай 18 түүхийг өгүүлсэн юм. Үүнд усны хувцас, бяцхан хүүгийн өмсөж байсан шар өнгийн цамц, жинсэн өмд гээд янз бүрийн хувцас багтжээ. Уг төсөл анх 2013 онд Жен Брокман гэх хүний санаачлагаар эхэлсэн ба хэд хэдэн удаа сургууль дээрээ дэлгэгдэж байжээ.

Энэ бол хохирогчийг буруутгадаг үзэл бодлын эсрэг маш үр нөлөөтэй үзэсгэлэн байсан юм.

Магадгүй та ч бас “Миний хувцасны шүүгээнд бас л байдаг төрлийн хувцаснууд байна шүү дээ” гэж бодох байх. Тийм ээ, энэ бол зүгээр л хувцас. Энэ бол бодит хохирогчдын өмсөж явсан хувцас.

Нийт 40 түүхийг уг төслийн хүрээнд цуглуулсан боловч ердөө 18-ийг нь нийтэд үзүүлээд байна. Уг түүхүүд тус их сургуулийн сурагчдынх бөгөөд бүх хүмүүсийн нэрийг нууцлан, нууц байдлаар авсан байна.

"Усны хувцас. Бид бүтэн өдөржин голд сэлсэн юм. Маш сайхан цагийг өнгөрөөсөн. Дараа нь намайг хувцсаа солих гэж майхандаа очтол тэд хүрээд ирсэн."

"Энэ миний дуртай шар цамц байсан. Гэхдээ ямар өмд өмссөн байснаа санахгүй байна. Би маш их гайхан төөрөлдөж, ахынхаа өрөөнөөс гарч хүүхэлдэйн киногоо үргэлжлүүлэн үзэхийг хүсэж байснаа л санаж байна."

"Хаки өнгөтэй өмд болон улаан цамц. Би тэр өдөр анги дээрээ презентаци тавих ёстой байлаа. Тэд эмнэлэгт байхад үзлэгийн үеэр хувцсыг минь аваад явсан. Тэдэнд юу тохиолдсоныг сайн мэдэхгүй байна."

"Зуны даашинз. Сарын дараа ээж минь хувцасны шүүгээний минь өмнө зогсоод яагаад энэ даашизнуудаа дахиад өмсөхөө больсон тухай минь гайхан ярьж байсан. Би зургаан настай байсан."

Нэгэн бүсгүй амьдралынхаа явцад гурван удаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан аж. Тиймээс тэр гурван түүх бүхий гурван хувцсаа уг үзэсгэлэнд оролцуулжээ.

"Уг явдал болсны дараа би хэд хоног ажилдаа очоогүй. Дараа нь даргадаа болсон явдлын хэлтэл тэр надаас тэрхүү асуултыг асуусан. Харин би, 'Богино ханцуйтай цамц болон жинсэн өмд өлөгчин минь, чи сагсан бөмбөгийн тэмцээнд юу өмсөж явдаг юм?' гэж хэлсэн. Би гарч яваад, дахин хэзээ ч эргэж очоогүй."

Эх сурвалж: huffingtonpost

холбоотой мэдээ
1
2019.09.06
UB.LIFE-ийн түүхүүд: Мансууруулах бодистой тэмцэн холдож чадсан хүмүүсийн "өмнө ба дара...
2
2019.08.23
Хайртай хүмүүсийнхээ сүүлчийн мөчийг гэрэл зурагт буулгасан 20 түүх
3
2019.08.20
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх
санал болгох
1
22 цагийн өмнө
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Өчигдөр
Өнө мөнхөд бэлэн үү?
3
Өчигдөр
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
72
2
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.