Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жим Керригийн амьдралын дүрэм

Хошин шогийн жүжигчин хүн урлагаар дэлхийг өөрчилж чадахгүй ч амьдралыг арай дээр болгож чадна.


Холливудын жүжигчин Жим Керри өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрбээр 1962 оны нэгдүгээр сарын 17-нд Канадад төржээ. “Алтан бөмбөрцөг” шагналыг хоёронтоо хүртсэн түүний амьдралын дүрэмтэй танилцацгаая.

“Хэрэв чи амьдрал нэг л биш байна, би хийх ёстой зүйлээ хийхгүй байна гэж бодоод байх юм бол хэзээ ч амжилт олохгүй.
“Хошин шогийн жүжигчин хүн урлагаар дэлхийг өөрчилж чадахгүй ч амьдралыг арай дээр болгож чадна. Би 15 жил хошин шогийн клубт ажилласан. Шөнө нь хүмүүсийг яаж инээлгэхээ бодсоор унтаж чаддаггүй байлаа. Гэхдээ би учрыг нь олсон. Би хүмүүсийг хоёр цаг бүх юмаа марттал нь хөгжилдөн баясгаж чадна”
“Эхнэртэйгээ муудалцсан үедээ би хэд хэдэн сайн дүр бүтээсэн. Амьдралыг хошиноор хардаг жүжигчин байсан тулдаа би амьдралаа авч үлдэж чадсан”

“Намайг 16 настай байхад гэрбүл минь хэцүү байдалд орж, хүүхдүүд бид ч ажил хийх хэрэгтэй болсон. Бүгдээрээ цэвэрлэгээний бригад болж, жорлон угаадаг байлаа. Тэр үед би энэ дэлхийг үзэн ядаж байсан”
“Би өөр хүний тоглосон кино үзэх дургүй. Үзлээ гэхэд дараа нь “Энд хоёр цаг сууснаас шинэ хошин шог бодоод сууж байсан минь дээр байж” гэж боддог”
“Багадаа би бүрэг ичимтгий хүүхэд байлаа. Сургууль дээр хэн ч надтай юм ярьдаггүй байсан юм. Нэг удаа гэртээ хийдэг алиалагчийн үзүүлбэрээ сургууль дээр хийж болох юм гэж бодоод хийгээд үзлээ. Тун амжилттай болж, нэр хүнд өссөн”

“Эмэгтэй хүнтэй ярих амаргүй. Кинонд тоглоход болдог мөртлөө яг амьдрал дээр дөхөж очоод “Сайн байна уу? Таныг болзоонд урьж болох уу” гэж асуух маш хэцүү. Гэхдээ би энэ зандаа харамсдаггүй. Учир нь би хүүхэн болгон дээр очоод “Юутай, сайн уу” гээд явдаг шалиг хүн болохыг хэзээ ч хүсдэггүй”
“Би хөгжимд дуртай. Аав маань кларнет, саксофон тоглодог байлаа. Охин минь жааз хөгжимд дуртай. Аав намайг хөгжимд дуртай болгосон шиг би охиноо бас дуунд дурлуулсан”
“Би зарим жүжиглэлтээ амьтнаас хуулдаг. Нэг удаа муураа хараад байсан чихээ арагш болгоод байна. Маргааш нь дууриагаад л шууд амжилт”

“Би гайхамшигт итгэдэг. Үнэндээ гайхамшиг байдаг эсэхийг мэдэхгүй ч ямар нэг юманд итгээд байвал заавал биелэх ёстой”
“Дандаа инээдмийн кинонд тоглоод байх уйтгартай. Хааяа драмын дүр бүтээхдээ би ёстой томоотой жүжигчин болж хувирдаг”
“Өнгөрснөө эргэн харах сонирхолтой. Мэдээж өнгөрсөн үе минь галзуурал, солиорлоор дүүрэн. Одоо ч тийм байгаа биз”
“Хамаг ажил бүтэхгүй байхад инээхээс өөр аргагүй болдог”
“Бүтэлгүй хайр учирсан ч би мартахыг хүсдэггүй. Хэчнээн зүрх өвдсөн ч би тэр өвчинд дуртай”

“Хүн өөрөө өөрийгөө бүтээдэг гэдэг үг надад яг тохирсон. Би өдөр бүр өөрийгөө бүтээх гэж хичээж явна”
“Алдар хүндтэй болсны нэг муу тал нь та хулгай хийхийг маш хүссэн ч чадахгүй болдогт оршино”
“Надтай хамт амьдрах хэцүү. Би яг торонд байгаа бар мэт гэр дотуураа унтахгүй тэнээд л байдаг”
“Намайг супер жүжигчин гэж нэрлэх нь сонин биш. Ван Гогыг супер зураач гэсэнтэй л ижил сонсогдож байгаа биз”
“Агуу хүн болгоны ард эмэгтэй хүн байдаг”

“Гэртээ чи од биш жирийн л хүн”
“Би бүх замналаасаа маргааш ч татгалзахад бэлэн байна. Би оргилд гарч чадсан”
“Стив Жобс гайхалтай хүн байсан. Тэр миний хатуу дискэнд мөнх байх болно”
“Хэрэв танд авьяас байгаа бол тэр чинь таныг хамгаална”
“Асуудлыг шийдэх хэрэгтэй, харин эмээр аргалах гээд хэрэггүй”
“Хэрэв бид гахайнд сайн хандаж байсан бол гахайн ханиад гэж гарахгүй байсан”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
11
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.