Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ сард болох алдаж боломгүй 18 эвент

Энэ сард зохион байгуулагдах сонирхолтой эвентүүдийг нэг дороос


1. "Америкийн тухай ярилцъя" цуврал лекц маргааш 18:00 цагаас Америкийн төвд болох гэж байна. Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүрт нээлттэй. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

2.  Бид мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Энэ асуултанд өөр өөр салбарын төлөөлөл болсон 5 зочин залуучуудтай энэ сарын 27-нд 13:00 цагаас Тусгаар Тогтнолын Ордонд нээлттэй ярилцах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

3. Токио хотын алдартай гудамжны өнгөлөг дүр төрх, street style, art, fashion, cosplay shop, бүтикүүд, бар, кафе, hot spot зэрэг олон сонирхолтой зүйлсийг Harajuku гудамжнаас “төрсөн” артист Сүхээтэй энэ сарын 19-нд ярилцах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

4. Америк руу сургуульд явахаас өмнө болон очсоны дараа гарах зардал,тэдгээрийг нарийвчлан тооцож, өөрийн сургалтын төсвийг гаргах, мөн зардлаа багасгах, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг хэрхэн авах талаар лекц зохион байгуулагдах гэж байна. Лекц энэ сарын 19-ны өдөр 17:00 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн 2 давхарт EducationUSA төвийн уншлагын танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

5. “Компанийн Нийгмийн Хариуцлагын Манлайлал” Бизнес удирдагчдын IV форум энэ сарын 18-нд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

6. Энэ сарын 18-нд шүүгээгээ хэрхэн эмх цэгцтэй байлгах талаар артист Оюу танд зөвлөгөө өгөх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.  

7. Өнөө цагийн урлаг буюу Контемпорари урлагийн дэлхийн чиг хандлага, хэрхэн нөлөөлж буй тухай болон монголын хэмжээнд ямар түвшинд ойлгогдож байгаа талаар шанхай урлагийн сэтгүүлийн шүүмжлэгч Сүкэтэй энэ сарын 20-нд Циферблат кафед ярилцана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.  

8. "ХАРАХ ӨНЦГӨӨ ӨӨРЧИЛЬЕ- CHANGE YOUR MIND" арга хэмжээ АШУҮИС-ийн лекцийн танхимд өнөөдөр 16:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

9. АНУ-ийн виз хэрхэн мэдүүлэх, юу юу бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх нэгдсэн арга хэмжээ энэ сарын 21-нд 15:00 цагаас 17:00 цаг хуртэл явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

10. "The Colors" Anniversary үдэшлэг энэ сарын 31-нд CUE+ баранд болох болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

11. Гарааны бизнесээ хэрхэн удирдах, өөрт тулгарч буй асуудлуудаа шийдэх тухай “амьд” зөвлөгөөг мэрэгжлийн хүмүүсээс авч, хүсэл сонирхол, зорилго нэгтэй хүмүүстэй уулзах, нэтворкинг хийх боломжийг бүрдүүлж байна. Тус уулзалт энэ сарын 23-ны 19:00 цагт WORKCENTRAL төвд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.  

12. "PLAYTIME 2018" амьд хөгжмийн наадамд оролцохooр бүртгүүлсэн шинэ залуу хамтлаг дуучдын шоукэйс #2 энэ сарын 20-нд болох гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

 13. Нүүр будалтын гайхамшгийг мэдрүүлэхээр энэ сарын 20–ны 12 цагт НАРУМИ студи өдөрлөг дээр зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт нь маш сонирхолтой, бүсгүй танд зориулсан, онол, дадлага дээр суурилсан, бүтээлч өдөрлөг байх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.  

14. Хэрхэн үг сурах вэ, яаж үг цээжлэх талаар BookEdu эхний арга хэмжээгээ хийхээр төлөвлөжээ. Уг арга хэмжээ энэ сарын 27 –ны 15.00 цагаас Happiness Center Mongolia-д зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.  

15. Энэ сарын 20-ны 10:00-с 18:00 хүртэл хуучин номын үзэсгэлэн худалдаа Start Up Terminal төвд болох гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

16. Энэ сарын 20-нд 16:00 цагаас дуугаар илэрхийлэгдсэн сонирхолтой кино үзвэр зохиогдох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

17. "Алтан Хальс" холбоо, Ногоон Тагт хамтран артхаус, индепендент кино үдшийг зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

18.  Tagtaa Publishing монголын хүүрнэл зохиолын нэрт мастер Пүрэвжавын Баярсайхан агсны шилмэл бүтээлийн чуулганг "Сармагчин бол сармагчин" нэрээр хэвлэн уншигч түмнээ өргөн барьсан билээ. Урлаг, утга зохиолд шимтэн дурлагч мэргэн уншигчид та бүхнийг номын нээлт, зохиолчоо дурсах үдэшт хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Бэлтгэсэн: Б.Мөнхбайгаль

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
17
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.