Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Д.Мурат гишүүний тухай иргэн Б.Бахытгүлын хэлсэн 25 эшлэл

Тэрбээр "Үндэсний шуудан" сонинд ярилцлага өгчээ.


 
УИХ-ын гишүүн Д.Мурат, иргэн Б.Бахытгүл нарын тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Бид өмнө Д.Мурат гишүүний “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас эшлэл хүргэж байсан билээ. Энэ удаа Б.Бахытгүлын “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагаас эшлэн хүргэж байна.  

1. Хэрвээ Д.Мурат гишүүн эрх мэдлээ ашиглаж, шүүх засаглалд нөлөөлөх гэж оролдвол Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана.

2. Ард түмний сонголтоор Их хурлын гишүүн болсон юм бол ухамсартай байх ёстой биз дээ. Гэтэл тэр хүнд тийм ухамсар алга.

3. Өнөөдөр охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгая гэж эрх баригчид ярьж байна. Би эмэгтэй хүн биш юм уу.

4. УИХ-ын гишүүнтэй холбоотой хэрэг гэхээр л зохиомол, эвлүүлэг байдаг юм уу.

5. Өнгөрсөн оны долдугаар сард намайг зодсон. Энэ асуудлаа тогоон дотроо шийдье гэж их бодсон. Өөрөө ч тэгж гуйсан.

6. Хэрвээ энэ байдал даамжирвал Монгол, Казах гэсэн хоёр үндэстний дунд хагарал үүсгэхийг үгүйсгэхгүй.

7. Д.Мурат гишүүний нүцгэн зургийг улс төрийн аль нэг намын гишүүн надад өгөөгүй.

8. Энэ хүн 60 настай. Би 35 настай. Надад өөрийнхөө аав шиг хүнтэй уулзах шаардлага байхгүй. 

9. Намайг “Мөнгө өг, ажилд оруулж өг” гэж дарамталсан гэж ярьсан байна лээ. Ингэж худал хэлэхээсээ ичих ёстой. Ядаж л насаа бодох хэрэгтэй. 

10. Над руу “Чи бол 35 настай хөгшин авгай. 200 мянган төгрөгөөр зугаа гаргах монгол охид олон байна” гэж бичсэн.

11. Би нэг ч төгрөг аваагүй шүү. 

12. “Энэ зураг эвлүүлэг. Өөр хүний эрхтэн” гэдгийг гараараа бичээд өг гэсэн. Тэгэхээр нь “Би тэгж худлаа хэлж чадахгүй ээ” гэж үнэнээ хэлсэн. 

13. Намайг хэл амаар доромжлохгүй, надаас хол байвал ийм асуудал үүсэхгүй шүү дээ.

14. “Намайг тайван байлгаач, ээжээс минь уучлалт гуй” гэж л хүссэн. Надад мөнгө чухал биш. 

15. Хүү нь “Өмнө чамд мөнгө өгсөн. Энэ багадаад байна уу” гэх зэргээр над руу олон удаа мессэж явуулсан.

16. Над руу ичимдэг эрхтнийхээ зургийг явуулахад нь үнэндээ бараг ичиж үхэнгээ алдсан. Ийм арчаагүй, ёс зүйгүй байж болохгүй биз дээ.

17. Фэйсбүүк, вичатыг нь блок хийсэн шүү дээ. Гурван дугаарыг нь ч бас блок хийсэн. 

18. Хүү бид хоёр 2010 оноос хойш хоёулхнаа амьдарч байна. Миний ганц тулах түших багана юм шүү дээ.

19. Хүү маань 16 настай. Өсч өндийж яваа хүүхэд. Дотроо юу гэж бодож, яаж гомдож явааг би сайн мэдэхгүй шүү дээ.

20. Хүүгийн маань аав 2014 онд өвчний улмаас нас барсан. Гэтэл нас барсан хүний ясыг өндөлзүүлэх ямар хэрэг байна. 

21. Би өөрийнхөө хүчээр өдий хүрсэн.

22. Эцэг шигээ хүнтэй нэг оронд орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Миний санаанд лав буухгүй байна. 

23. Хэрвээ би мөнгөний шуналтай хүүхэн байсан бол магадгүй түүнтэй явалдах л байсан байх. Гэвч надад тийм санаа байхгүй нь сайхан юм даа.

24. Д.Мурат гишүүн жадиг овгийн хүн. Хүүгийн аавтай нэг овог гэсэн үг. Энэ утгаар нь хадам ах, нутгийн гишүүн гэж хүндэлдэг байлаа. 

25. Өлгий дэх ажлаа цэгцэлчихээд хотод очиж, хэвлэлийн бага хурал хийнэ.     

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
30
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.