Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фитнесээр хичээллэж эхэлж буй охидын л ойлгох 13 МЭДРЭМЖ

Бэлтгэлдээ орсны маргааш инээх хэцүүг та л мэднэ.


1. Бусад хүмүүсийн дасгал хийж буйг харахад танд тун амархан, “хийж болмоор” санагддаг. 

2. Харин өөрөө хичээллэж эхлэхэд дотор бачуурч, амьсгал давхацна.

3. Бусад охид гүйхдээ ч, дасгал хийхдээ ч гоё харагдаж байгаад багахан атаархаж эхэлнэ. Учир нь та улаан лооль шиг час улаан болчихдог.

4. Ингээд тэдэнтэй ижилхэн хувцаславал өөр болох болов уу? гэж найдах ч үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй. 

5. Фитнес клубт явдаг залуус юу ч болоогүй мэт хичээллэхийг хараад гайхдаг. 

-Яаж юу ч болоогүй мэт хийж чадаж байна аа?

6. Шантрах бүртээ толинд харж хичээллэхээр шийддэг ч ямар ч үр дүнгүй мэт санагдах үе бий. 

7. Бэлтгэлийн хувцас өмсөнө гэдэг хамгийн хэцүү.

8. Дасгалын дараа бүх биеэрээ хөлөрчихнө. Ялангуяа "улаан бүс"-т. 

9. Гүйлтээр хичээллэж эхэлснийхээ дараа л нийтийн нойл ямар хэрэгтэй газар болохыг ухаарсан. 

10. Фитнестээ орсны маргааш бүх булчин хавагнаж өвдөнө. Инээхэд хүртэл яг л цохиулах шиг хөндүүрлэнэ. 

11.Уншдаг сэтгүүл, дагадаг инстаграм хаягууд “фитнес”-тэй холбоотой зүйлсээр дүүрнэ. 

12. Энэ бүхний эцэст өөрийн дуртай, хийж чаддаг төрлийг олох хамгийн сайхан. 

13. Нэгэнт өөртөө зорилго тавьж, хөлс, нулимсаа урсган хичээллэсэн тул хэчнээн хүнд бэрх санагдсан ч буцаж, няцахыг хүсэхгүй. 

Ингээд нэг л мэдэхэд та хашир туршлагатай "фитнесчин" болсон байна. 


 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
10 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
10 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
4
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.